“ДАШТ-нд Монгол Улсын шигшээг бүрдүүлэхэд ойрхон байна”
Шведийн Гётеборг хотноо өнгөрөгч зургаадугаар сарын 13-19-ний өдрүүдэд болсон "Gothia Cup" хөлбөмбөгийн тэмцээнийн хөвгүүдийн 16 хүртэлх насны ангилалд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн Г.Мөнхчулуун эзэнтэй "FC Deren Sumida" багийнханыг өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн түүхэнд тэмдэглэгдэх амжилт үзүүлсэн тус багийнханд талархал дэвшүүлсэн юм. Мөн уулзалтын дараа Ц.Оюунгэрэл сайл өөрийн бичсэн “Миний амжилтын ноу хау” номоо хүүхэд бүрт бэлэглэв.
х
“FC Deren Sumida" клуб нь 2008 оноос клуб маань байгуулагдсан ба анх 17 настай хүүхдүүдийг элсүүлж авсан ч амжилт олоогүй байна. Тэгээд 2009 оноос Япон хөрөнгө оруулагчидтай хамтран клубээ "Дэрэн Сумида" нэртэй болгоод хүүхдүүдийг бүр бага наснаас нь хичээллүүлж эхэлжээ. Тус клубт одоо байгаа тамирчдаас хамгийн том нь 16, 17-тай хүүхдүүд байгаа аж. Тус багийн эзэн Г.Мөнхчулуун “Манай хүүхдүүд өвөлдөө зааланд, зундаа гадаа талбайд байнгын бэлтгэлтэй байдаг. Хүүхдүүдийнхээ хичээлийн хуваарийг харж байгаад бэлтгэлийг нь хийлгэдэг. Өвөл заал олддоггүй учраас сургуулиудын зааланд хичээл эхлэхээс өмнө өглөөний 07.00 цагаас бэлтгэлээ хийнэ. Одоогоор Хан-Уул дүүргийн зааланд бэлтгэлээ хийж байгаа. Зарим тамирчин маань Биокомбинат, Яармаг, Нисэх, Шувуун фабрикаас ирж бэлтгэлээ хийдэг” гэж ярьсан.
х
“FC Deren Sumida" багийн тамирчид "Gothia Cup" тэмцээний "В" хэсэгт Энэтхэг, Швед, Герман, Норвегийн багуудыг хожиж, шилдэг дөрөвт шалгарч, хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Мөн “Энэ багаараа хамдаа олон жил хичээллэсэн болохоор зорилгоо биелүүлэхийн тулд хамтдаа зүтгэсэн. Тэмцээний үеэр Швед, Герман Улсын багуудыг хожоод сэтгэл сайхан болж ирсэн гэж ярьсан. Түүнчлэн хөлбөмбөгт дуртай, сонирхолтой үеийнхэндээ сэтгэлтэй, итгэлтэй, зоригтой байхыг захиж, тэгж чадваас бүгдээрээ дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсын шигшээг бүрдүүлэхэд ойрхон байна гэж хэлсэн юм.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ