Шенофельдээс эхэлсэн мото аялал Улаанбаатарын төв талбайд
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буй. Уг ойг тохиолдуулан Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй “Берлин-Улаанбаатар мото аялал 2014” үйл ажиллагаанд оролцогч тамирчид өнөөдөр 18:00 цагт Чингис хааны нэрэмжит төв талбайд ирэх гэж байна.
х
“Хил хязгаар ба соёлыг давах хөдөлгөөнт байдал” уриатай энэхүү мото аялалын багийн тамирчдыг хүлээн авах ёслолын ажиллагааг Берлин хотын Шенофельд дүүрэгтэй түншийн харилцаатай Баянгол дүүргээс зохион байгуулж буй аж. Уг тамирчид мото аялалаа Берлин хотын Шенофельд дүүргээс өнгөрөгч сарын 19-ний өдөр эхэлсэн бөгөөд уг аялалд ХБНГУ-ын есөн иргэн, Люксембургийн вант улсын хоёр иргэн оролцож байгаа аж. Тэд нийт 8000 км замыг мотоциклиор туулан Польшийн Мазур, ОХУ-ын Москва , Транс морины төмөр зам, Чельябинск, Омск, Новосибирск хотууд болон Якут, Байгаль нуураар дайран манай улсын нийслэл Улаанбаатар хотноо ирж буй юм байна.
х
Германы өнцөг булан бүрээс нэгдэн нийлсэн эдгээр залуусын аялалыг Бранденбургчууд зохион байгуулж байгаа гэнэ. Мото аялалыг Шонефельдээс эхэлсэн гол шалтгаан нь тус дүүрэг Улаанбаатар хотын Баянгол дүүрэгтэй 1998 оноос хойш найрсаг харилцаатай байж өнөөг хүртэл энэхүү харилцаагаа улам өргөжүүлж байгаатай холбоотой юм байна. Энэхүү аялал нь олон улсын эв найрамдал, найрсаг харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдгийг тамирчид онцолжээ.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ