Буудлага спортын тоног төхөөрөмж дутагдалтай байдаг

img

 

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алтан медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа болон Бразилийн параолимпын эрх авсан тамирчин З.Ганбаатар болон дасгалжуулагчдыг өчигдөр хүлээн авч уулзсан.

х

Энэ үеэр тамирчид салбарын сайдтайгаа өөрсдийн оролцсон тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцахаас гадна тулгамдаж буй асуудлуудаа ярилцлаа. Буудлага спортын тамирчид бэлтгэл сургуулилтаа БХИС-ийн дэргэдэх "Аваргаас аварга" клубт  хийдэг боловч бэлтгэлийн байр төдийгүй сумны асуудал ч тулгамдаж буйг дуулгасан. Сүүлийн жилүүдэд буудлагын дэлхийн томоохон тэмцээнүүдэд электрон аравч гэх төхөөрөмжийг ихээр хэрэглэх болжээ. Үүнийг хэрэглэснээр тамирчин буудсаныхаа дараа оноогоо харахын тулд дэлгэцэн дээр дурангаа тавих шаардлагагүй байдаг аж. Энэ төхөөрөмж манай улсад 10 ширхэг байдаг ч дөрөв нь эвдэрч засварт өгсөн гэнэ. Өндөр нарийвчлалтай, сүүлийн үеийн энэ мэт тоног төхөөрөмж манай улсад хангалтгүй байдаг байна.

р

Мөн “УИХ-аар  Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн батлахаар зэхэж байгаа ч тус хуулийг өдийг хүртэл хэлэлцээгүй байна. Хэрэв уг хууль батлагдахгүй бол тамирчдын бэлтгэл үнэхээр хүнд байдалд орно. Хууль эрх зүйн орчин байхгүй болсноос өнгөрсөн жил оруулж ирсэн сумаа дөнгөж сая авлаа” гэж дасгалжуулагчид ярьж байлаа. Харин ССАЖ-ын сайд төрөөс авч хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагаа болон Техник спортын төв төрийн өмчид шилжсэнтэй холбогдуулан тэндэхийн дотоод зохион байгуулалт, ашиглалт менежментийн асуудлаар төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна гэв.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ