Эмэгтэй шатарчид гурав дахь хожлоо авлаа
Норвеги Улсын Тромсо хотноо болж буй Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиадад оюуны цэц сорьж буй манай шатарчид гурван өргийн дараах байдлаар хоёр хожил аваад байсан билээ.
р
Харин өчигдөр болсон дөрөв дэх өргийн тоглолтоор манай эмэгтэй багийнхан Алжирын багийг 4:0 онооны харьцаатайгаар хожжээ. Манай эрэгтэй шатарчид Хорватын багтай тоглож, 0.5:3.5 онооны харьцаатайгаар хожигдсон байна. Ингэснээр эмэгтэй баг гурван хожил, эрэгтэйчүүд хоёр хожилтойгоор тэмцээнээ үргэлжлүүлэх нь ээ.
х
Мөн дөрөвдэх удаагийн блицэд их мастер Д.Шаравдорж гуравдугаарт, Ү.Агьбилэг дөрөвдүгээр байрт тус тус шалгарсан байна.
р
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ