
Английн олон улсын төмөр замын сэтгүүлд “Хятадын зүтгүүрүүд Монголд экспортлогдоно” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн байсан. Тэгвэл тус мэдээллийг www.railwaygazette.com цахим хуудас энэ сарын 12-нд онцолжээ. Нийтлэлд “ “Монголын төмөр зам” ТӨХК нь өөрсдөө загвараа гарган захиалж лого бүхий зурагтай, улбар шар өнгөтэй илчит тэргээ үндэсний хэв маяг оруулан “гоё”-жээ хэмээн бичжээ. Тэгэхээр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил зэрэг олон ойн баяр давхцсан жил монгол үндэсний хэв маягийг илтгэсэн илчит тэрэг оруулж ирэхээр болсон нь ийнхүү дэлхий нийтийн сонорт хүрээд байна. Илчит тэрэг нь орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн бөгөөд 3600 морины хүчин чадалтай, 16V240ZJD маркийн дизель хөдөлгүүртэй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ