“Баянзүрх буллз” багийнхан Сорилт тэмцээнд оролцсонгүй

img

Сагсан бөмбөгийн “Сорилт тэмцээн”-д дээд лигт тоглодог 8 багаас 7 багийнхан хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Энэ удаагийн сорилтод Баянзүрх буллз баг тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон байна. Спортын төв ордонд гурван өдөр явагдах тэмцээн өнөөдөр эхэллээ. Эхний тоглолт Милл Хаусын “Аватар”-ШУТИС-ийн “Шаркс” багийн хооронд өрнөсөн бол дараагийн тоглолт ХҮС-ийн Ирвэс-ШШГЕГ-ын “Офицерүүд”-ийн өрсөлдөөнөөр үргэлжилсэн. Сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээний өмнө болж байгаа энэ сорилтын дараа багуудын шилжилт хөдөлгөөн аль багийн бүрэлдэхүүнд ямар тоглогч орох болсон нь тодорхой болох юм. Одоогоор тодорхой болсон зарим багийн шилжилт хөдөлгөөнийг сагсан бөмбөг сонирхогч үзэгч та бүхэндээ танилцуулая. “Хасын Хүлгүүд” багийн холбон тоглогч М.Бадрах Милл Хаусын “Аватар”-т тоглож байгаа бол “Хасын Хүлгүүд”-ийн довтлогч Б.Мөнхболд, О.Ууганбаяр нар Спрайт лигт тоглож байгаа ажээ. Мөн МУИС-ийн “Баянзүрх буллз” багт байсан Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр нар ХҮС-ийн “Ирвэс”-т хүчин зүтгэхээр болжээ. Тэгвэл “Ирвэс”-т гол холбон тоглогчын үүрэг гүйцэтгэдэг н.Пүрэвдорж хэсэг хугацаанд гадаадад сурч байсан бол тэрээр эх орондоо эргэн ирж өөрийн багтаа тоглож байна.  Харин дээд лигийн тэмцээнд ХҮС-ийн “Ирвэс” багийнхан хүчтэй өсөлдөгчдийн нэг байх нь гарцаагүй гэж МСБХ-ныхон хэлж байгаа юм. Хасын Хүлгүүд багийн төвийн тоглогч П.Болортуяа “Аватар” багийн бүрэлдэхүүнд багтжээ. Ирэх оны эхээр хөшгөө нээх дээд лигийн тэмцээнд өрсөлдөх бүх л багууд  АНУ-аас  1-2 лигионер тоглогч авах гол зорилготой байгаа бол энэ нь лигийн өрсөлдөөнийг улам илүү хүчтэй өрнүүлэхнээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tar tar bridge lalariin group holduu zahiralduutai
2011-12-19