Р.Содхүү МХЕГ-ын дарга боллоо

img

Монголын Хөрөнгийн Биржийн 20 жилийн ойн босгон дээр удирдлага Р.Содхүү нь биржээ орхин МХЕГ-ын даргын суудалд суух өндөр магадлалтай байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл тэр ёсоор болж Засгийн газрын хуралдаанаар Р.Содхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар албан ёсоор томиллоо.

Төрийн албаны зөвлөл 2011 он дөнгөж гараад МХЕГ-ын даргын суудалд суух эрхмийг тодруулах сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд Р.Содхүү эрхэм өнөөдрөөс эхлэн тус байгууллагыг удирдахаар болж байна.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХА ХА НААД ХҮН ЧИНЬ ӨӨРӨӨ МЭРГЭЖЛИЙН ХАХУУЛЬЧ ЮМ ЧИНЬ. ХАРИН ЯМАР НЭГЭН СҮЙТГҮҮЛЭХ ЮМ БАЙВАЛ САЙН ЧАДАХ БАЙХ. ХӨРӨНГИЙН БИРЖ, АНОД БАНК, МХЕГ ГЭЭД ДАМПУУРУУЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ.ТА МӨН ЯРИВАА.
2012-05-30
МХЕГ ер нь бол сүйрүүлж байгаа нөхөр юм байна лээ. Сүүлийн үед хяналт шалгалтын чиглэл нь ч өөрчлөгдөж гадаад худалдааны чиглэлээрх стандарт чанарын баталгаажилтаа устгаж хаясан байна лээ.Энэ байдалаар Монголчууд мөддөө дэлхийн жишигийн бараа бүтээгдэхүүнийг лав л хэрэглэхгүй юм байна гэж ойлгогдож байна. Хуулиа засаж сайжруулж хүний хэрэглээ амьдралын чанарыг дээшлүүлэх атал харин ч эсрэгээрээ хүнд суртал, хяналт шалгалтын чиглэл хүрээг илтэд хумьж эхэлсэн энэ хүн амьдралын хэрэглээний наад захын хэм хэмжээ ер ойлгодоггүй нь харагдаж байна. Хяналт шалгалтаар шинжилгээ хийнэ нөгөө л ГБЭТ, PH, Меламин, Пестицид, Нянгын тоо, Өнгө, амт, гадаад байдал гм хэдхэн үзүүлэлтээрээ өчнөөн жил явцан байна шүүдээ Содхүү даргаа. Бид хэдэн онд амьдарч байнааа. Хүнсний бодлого, аюулгүй байдал гээд л яриад л байдаг бид юу хийсэн юм өнөөдрийг хүртэл. Ерөнхийдөө бол бид хүнсий бодлогоор Хятадуудад нэрвэгдэж бодлогын золиос болж яваа ард түмэн шүү дээ. Үүнийг зүгээр л олон зүйлээс харж болно. Хорт хавдар гээч ер нь л ховор өвчин байлаа шүү дээ гэтэл нялх балчир үрс маань хүртэл энэ аюулт өвчинөөр өвддөг болж. Энэ утаа юу болов яагаад та ажилаа хийдэггүй юм. Худлаа бүлт бүлт үсэрч тв-ээр гарч харагдах юм. Танай нөгөө эрүүл ахуйч нар чинь яасан юм яагаад ийм юман дээр дуугарч болдоггүй юм. Энэ байгууллагын гол алдаа хэдэн балай эрүүл ахуйч дээр л суурилсан нь гол алдаа юм.Сүүлийн үед бүр ч балайрах өвчин нь ужиграх шинж харагдаж байгаа учир нь гэвэл бүх юмыг амьтан болон ургамалын гаралтай хүнсний зүйлсийн экспорт импортын өмнөх үеийн баталгаажуулалтаас илэрхий харагдаж байна. Дотороо ажилаа мэддэгүй мэдэхгүй байж булаацалддагын нэг жишээ нь Ургамалын хамгаалалын байцаагч компотонд дүгнэлт бичээд л сууж байна. Энэ бол бэлэн бүтээгдэхүүн шүү дээ нөхөд өө. ЭА нар болохоор та нар дотор нь юу байгааг нь мэдкү байж юугаан үзэдгийн ч гэх шиг энэ нь зүгээр л нөгөөл ГБЭТ, нянгын тоо PH мэтээ л хэлнэ дээ. Үүний цаана хүнсний хими, үйлдвэрлэлийн процессын талаар ямар ойлголтгүй нөхөд ингэж л цамансанаас болж өнөөгийн иймэрхүү дүр зурагтай байна даа. Мэдэхгүй юмаа шалгана, тэгсэн атлаа тухайн юмандаа үнэхээр эд нар мэдлэг дутах нь ч бий. Үйлдвэрлэл технологийн эрин зуун болсон энэ үед бид цаг үетэйг зэрэгцэж явж чадахгүй л юм бол их гүрнүүдийн бодлогын золиос. туршилтын туулай, гутлын алчуур шиг л амьдрах болно. Таны сүүлд гаргасан 15, 24-р тушаалаа хар ард түмнийг яаж чирэгдүүлж байна. Хэн баталгаажуулах юм гээд хартал бас л баахан эрүүл ахуйч нар. Энэ эрүүл ахуйч нар чинь чанарын баталгаажилтыг бүрэн гаргаж өгч чадах юмуу. Бид одоо ингэж туулширч амьдрахаа болимоор байна. Биднийн амьдралын орчин эдэлж хэрэглэж байгаа юу нь ч сайжирсангүй харин ч муудлаа. Яагаад гэвэл та хуулийг сахин биелүүлэхийн оронд хуулиас хүчтэй тогтоол журам гаргаж байна. Хяналт шалгалтын чиглэл ажлын байрны тодорхройлолтыг бүр ярих ч юм биш дээ Та улам л муутгаж туу дээр муухай муухай дээр улцан гээч юм болгож байна. Бид үнэхээр дэлхийн жишигт хүрсэн юм эдэлж хэрэглэхийг хүсдэг л юм. Лабораторийн энэ чиглүүлсэн үр дүнгийн хяналт шалгалтаас зайлсхийж иж бүрэн үзэж. материал судлалын лабораторитой байх хэрэгтэй. Чанар гэдэг юмыг зөвхөн хүнсэн дээр ярьдагаа болих цаг болсон. Үүн дээр нэмж хэлхэд Стандартуудыг цаг үетэй зэрэгцэн сайжруулж байх хэрэгтэй. Стандартын хэрэгжилтийг иж бүрэн хэрэгжүүлж сахиулсанаар бид чанартай зүйлийг хэрэглэх нь арай л ойртох юм ууд аа гэж бодох юм.
2012-05-11
Баярхүү:
Содхүү гуай МХЕГ-ын олон ажилтан хахуульд автсан байгаа шүү. Нэрсийг нь дурьдсанч болно. Ялангуяа томоохон компаниудад хяналт хийхдээ тэр компануудын хахуульд автаж тэдэнд худалдагддаг. Худлаа мэдээ гаргаж хууль бус ажиллагаатай компануудын бульхайг хаацайлаад өнгөрдөг шүү. Тухайлбал "Алтан тариа" компанийг хэлж болно. Энэ мэт олон баримт байна. Эхний удаад хахууль авдаг танай ажилтнуудын нэрийг танд өгнө.
2012-02-12
ХА ХА НААД ХҮН ЧИНЬ ӨӨРӨӨ МЭРГЭЖЛИЙН ХАХУУЛЬЧ ЮМ ЧИНЬ. ХАРИН ЯМАР НЭГЭН СҮЙТГҮҮЛЭХ ЮМ БАЙВАЛ САЙН ЧАДАХ БАЙХ. ХӨРӨНГИЙН БИРЖ, АНОД БАНК, МХЕГ ГЭЭД ДАМПУУРУУЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ.ТА МӨН ЯРИВАА.