Манай дөрвөн бөх барилдана
Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр Хорват улсын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд эхэлнэ. Тэмцээний нээлтийн ажиллагаа мягмар гаригт болсон билээ.
х
Эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан барилдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх юм. Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, 55 кг-д А.Батцэцэг, 63 кг-д Б.Нямгэрэл, 72 кг-д П.Номин-Эрдэнэ нар хүч үзнэ. Мөн 44 кг-д Л.Баттогтох, 51 кг-д Б.Мөнхтуяа, 67 кг-д О.Оюунгэрэл, нар барилдана. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Мандалсүрэн, 55 кг-д П.Эрдэнэбилэг, 60 кг-д Г.Бэгзжав, 66 кг-ын жингийн ангилалд Б.Цогтгэрэл, 74 кг-д Б.Батсүх, 120 кг-д Э.Мөнхбаатар нар эх орноо төлөөлөн хүч үзэх юм байна.
о
Харин сонгомол барилдааны 55 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин П.Эрдэнэбилэг, 66 кг-д “Харганат Цамхаг” клубын тамирчин Н.Амарсайхан нар хурд, хүч сорих юм. Уг тэмцээнд Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа шүүгчээр оролцож байгаа.
р
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ