Эрэгтэйчүүд Тажикстаны багийг хожлоо

img

Норвеги Улсын Тромсо хотноо болж буй Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиадад манай шатарчид амжилттай оролцож байна.

р

Тэмцээний тав дахь өргийн тоглолт өчигдөр болсон. Уг тойрогт манай эрэгтэй баг Тажикстан Улсын багтай таарч тоглосон ба тэднийг 2.5:1.5 онооны харьцаатайгаар буулган авчээ. Харин эмэгтэйчүүд Азидаа нэлээн чангад тооцогддог Вьетнам Улсын багтай өрж, 2:2 оноогоор тэнцсэн байна. Тэмцээний ажиглагчдын зүгээс эмэгтэй шатарчид Вьетнамын багийг хожих бүрэн боломжтой байсан гэж үзэж буй юм.

р

Өнөөдөр шатрын олимпиадын амралтын өдөр. Энэ өдрийн байдлаар манай эрэгтэй баг 177 орноос 67 дугаарт, эмэгтэйчүүд 136 орноос 27 дугаарт явж байна.

р

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
manai emegtei vietnamchuudiig 4:0 -r hojij bsn yum. yu ch bologui baij neg ni hojigdson. yaj ch harsan hojigdoh zuil yu ch baihgui bsn. yostoi sonin, torguuliar hojigdson baih.
2014-08-07
zochin:
manai emegteichuud ikh sain baina , www.chess24. com saitaar udur bur shuud orood uzeerei
2014-08-07