
МҮБХ-ноос тав дэх жилдээ зохион байгуулж байгаа “Дөрвөн уулын хишиг” барилдаан тэгш тоотой саруудад болдог билээ. Монгол бөхийн түүхэн дэх уул тайлгын буюу арван засгийн наадмыг орлох цуврал барилдааны нэг Баянзүрх хайрханы хишиг барилдаан энэ сарын 18-ны ням гаригт 14 цагаас болох гэж байна. Цагаан сарын барилдаантай дүйцэх энэ барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглодгоороо онцлогтой бол үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдаан хэдийнээ болжээ. Мөн барилдааны үеэр үзэгчдээс дөрвөн азтан шалгаруулах бөгөөд хоёр хүн хагас сая төгрөг, хоёр хүн 50 мянган төгрөг гардан авдаг уламжлалтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ