Шинэчилсэн чансаанд манай 21 бөх багтжээ
Олон Улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо FILA-гаас эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Манай эмэгтэй бөхчүүд жин тус бүрийн эхний 20 байрт жагссан байна.
а
Тодруулбал, 48 кг-ын жингийн ангилалын есдүгээр Э.Нарангэрэл, 53 кг-д 11 дүгээрт А.Батцэцэг, 13-т Э.Сумъяа, 55 кг-ын жинд есдүгээрт П.Орхон, 16-т С.Бямбацэрэн нар тус тус жагсчээ. Мөн 58 кг-ын жингийн 19 дүгээрт Б.Шоовдор, 60 кг-д 10 дугаарт С.Цэрэнчимэд, 14-т Т.Мөнхтуяа, 63 кг-ын жинд 18-т МУГТ С.Батцэцэг, 69 кг-ын жинд наймдугаарт Б.Одончимэг, 11-т Ш.Түмэнцэцэг нар бичигджээ. Харин 75 кг-ын жингийн ангилалын есдүгээрт МУГТ О.Бурмаа жагссан байна.
а
Харин эрэгтэй бөхчүүдийн хувьд есөн бөх шинэчилсэн чансаанд багтжээ. 57 кг-ын жингийн ангилалын долоодугаарт Э.Бэхбаяр, есдүгээрт Д.Цогтбаатар, 61 кг-ын жинд 10-т Э.Нямбаяр, 16-т Т.Түвшинтулга нар жагссан байна. Харин МУГТ Г.Мандахнаран 65 кг-ын жингийн ангилалынхаа 15-т, Б.Батмагнай тус ангилалын 17-т бичигджээ. Мөн 70 кг-ын 19-т Б.Батзориг, 74 кг-д 14-т П.Өнөрбат, 97 кг-ын 10 дугаарт Д.Хүдэрбулга чансаагаараа эрэмбэлэгджээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ