Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар алтан медаль хүртлээ

img

Казакстаны Алма-Ата хотноо болж буй олон улсын зэрэглэлтэй боксын тэмцээнийн финалын тоглолтууд дөнгөж саяхан боллоо. Бээжингийн олимпоос хойш бэртэл гэмтлийн улмаас олон тэмцээн уралдааныг өнжсөн Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган энэ тэмцээнд оролцож байгаа билээ. Тэрбээр тэмцээний эхний тойргоос эхлэн өрсөлдөгчдөө олон онооны зөрүүгээр ялсаар алтан медалийн төлөө эзэн орны боксчинтой тулалдаж 14:10-аар ялж алтан медалийн болзол хангажээ. Мөн дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба мөн финалд шалгарч улмаар өрсөлдөгчөө буулгаж авснаар ийнхүү хоёр баатар маань хос алтан медаль Алма-Атагийн рингнээс аваад байна. Манай шигшээ багийн ширэн бээлийтнүүд хоёр хуваагдан Куба, Казакстаныг зорьсон ба ийнхүү эхний амжилтаа алтан медалиар цууриатуулж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ