Хаянаа УАШТ-ний тусгай байрт шалгарчээ

img

Гольфийн Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 7-10-ны өдрүүдэд “Sky resort” дахь "Mt.Bogd" гольфийн талбайд зохион байгуулагджээ. Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 60 тамирчин өрсөлдсөнөөс нэгдүгээрт байрт Л.Дондовцэвээн, дэд байрт 2012 оны улсын аварга Д.Өлзийдэлгэр, гуравдугаар байрт 2011 оны улсын аварга Б.Мөнхбаатар нар шалгарсан бол “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа тусгай байр эзэлж, шаггүй гольфчин гэдгээ харуулав.

х

Харин долоон эмэгтэй тамирчин оролцож 2011 оны улсын аварга А.Энэрэл тэргүүн байрт шалгарч, өнгөрөгч оны улсын аварга Б.Батнаран дэд байр эзэлсэн бол Д.Баярмаа удаах байрт шалгарсан байна.

о

Энэ жилийн УАШТ-нд Монголын гольфийн холбооны урилгаар Япон улсын мэргэжлийн гольфчин, "Masters Tournament" 2009, "U.S. Open" 2002, "The Open Championship" 2003, "PGA Championship" 2001 онд тус тус оролцож байсан Ковбой хочит Шинго Катаяама оролцжээ.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ