Р.Манлайгийн "даам"

img

Голланд Улсад болж буй олон улсын даамын цуврал тэмцээнүүдийн нэг болох “Brunssum open-2014” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдсөн Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай түрүүллээ.

Энэхүү тэмцээнд 118 даамчин ухааны цэц, оюуны бяраа сорьсон байна.

х

Манай улсын тамирчин Р.Манлай, М.Шийрэвжамц, М.Нямжаргал, Д.Энхтуул нар дөрвөн даамчин энэ зун Голландад болох олон улсын цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа билээ. Тэд одоогийн байдлаар “Heerhugowaard Open” 2014, “Nijmegen Open” 2014, “Brunssum Open” 2014 тэмцээнүүдэд оролцоод байгаа юм. Манай даамчид “MTB Open” 2014 оюун ухаанаа уралдуулаад эх орондоо ирэх юм байна.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

andaas chin :
hey ! ikh surguuliin anddaa bayar hurgej ulam ikh amjilt husii. !!! uulzalgui udsan bna shuu.
2014-08-12