Эрэгтэй баг дөрвөн хожилтойгоор тэмцээнийг үргэлжлүүлнэ
Олон Улсын шатрын холбооны 41 дэх олимпиад Норвеги Улсын Тромсо хотноо үргэлжилж байгаа билээ. Өчигдэр тэмцээний ес дэх өргийн тоглолт болж манай эрэгтэй шатарчид Польш Улсын багтай, эмэгтэйчүүд Венесуэлийн шатарчидтай оюуны цэц сорилоо.
х
Эрэгтэй баг Венесуэлийн шатарчидтай 2:2 онооны харьцаатайгаар тэнцсэн бол эмэгтэйчүүд Польшийн багт 2.5:1.5 онооны харьцаатайгаар хожигджээ. Ийнхүү тэмцээний есөн өргийн дараах байдлаар манай улсын эрэгтэй баг дөрвөн хожил, нэг тэнцээ, дөрвөн хожигдолтойгоор, эмэгтэй баг таван хожил, нэг тэнцээ, гурван хожигдолтой явж байна.
а
Манай хоёр баг есөн өргийн тоглолтыг ямар улсын шатарчидтай хийсэн болон хэдэн оноогоор хожиж, хожигдсон эсвэл тэнцсэн тухай мэдээллийг хүргэе.
х
Эрэгтэйчүүдийн дүн:
1-р өрөг Саудын Араб - Монгол 0:4
2-р өрөг Франц - Монгол 4:0
3-р өрөг Монгол - Непал 2.5:1.5
4-р өрөг Хорват - Монгол 3.5:0.5
5-р өрөг Монгол - Тажистан 2.5:1.5
6-р өрөг Хөгжлийн бэрхшээлтэй иргэд - Монгол 0.5:3.5
7-р өрөг Монгол - Израйль 1:3
8-р өрөг Албани - Монгол 2.5:1.5
9-р өрөг Монгол - Венесуэл 2:2
х
Эмэгтэйчүүдийн дүн:
1-р өрөг Монгол - Арабын Нэгдсэн Эмират 4:0
2-р өрөг Франц - Монгол 3.5:0.5
3-р өрөг Монгол - Ирланд 4:0
4-р өрөг Алжир - Монгол 0:4
5-р өрөг Монгол - Вьетнам 2:2
6-р өрөг Казахстан - Монгол 2.5:1.5
7-р өрөг Монгол - Парагвай 3:1
8-р өрөг Монгол - Филиппин 3:1
9-р өрөг Польш - Монгол 2.5:1.5
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ