“Монгол тууль” хөтөлбөрийг баталлаа

img

  “Монгол тууль” хөтөлбөрийг Засгийн газар  баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгав. Шаардагдах хөрөнгийг тооцож, салбарын сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхаар болжээ. Манай улсад 60 шахам туульч, 200 гаруй тууль байсан бол өдгөө Увс, Ховд аймаг, Улаанбаатар хотод ердөө 17 туульч амьд сэрүүн байна. Тэдний 4 нь 5 туулийг бараг бүрэн хэмжээнд, бусад нь хэсэгчлэн хайлдаг нь энэ урлаг устаж мөхөхөд хүрсэн гэсэн үг юм. Тиймээс “Монгол тууль” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

даринчулуун:
anonymous чи мэдэхгүй байж. Авирмэд гуайтай хамт тууль устсан ч тодорхой туульсыг үр хүүхдүүд нь өвлүүлэн авч явсаар байгаа юм шүү. 2012 онд саяхан зохион байгуулагдсан туульчдын үзлэгт түүний хүү МУСТА Балдандорж тэргүүлсэн юм шүү.тэр Аргил цагаан өвгөн туулыг 8 цаг тасралтгүй хайлж энэ цагын тэргүүн туульч гэдгээ харуулсан.энэ талаар дүрс бичлэг тэмдэглэл зөндөө олон бий шүү.
2012-11-24
Манайд ямар ч Туульч байхгүй ээ. 1996 онд Авирмэд гуай бурхан болоод, түүнтэй хамт Тууль устсан. Хүү нь, дүү нь гэсэн сайн эрсийг хэлж байгаа бол эрхэм төр та андуурч байна. Эсвэл хулхидуулж байна.
2011-12-17