МУГТ М.Бундмаа Чиндаод аваргаллаа

img

Хятадын Чиндао хотноо эхэлсэн энэ оны сүүлчийн Гранпри тэмцээнд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Мөнхбаатарын БУНДМАА алтан медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр манай есөн тамирчин дэвжээнд гарснаас нэг нь ийнхүү аваргалж, хоёр бөх шагналт байрт шалгарсан юм.   Эрэгтэйчүүдийн 60 кг-д 14-рт чансаатай Ч.Болдбаатар эхний тойрогт 2009 оны ДАШТ-ий 7-р байрын шагналт, Венесуэлийн Хавьер Гуэдесийг цэвэр ялаад зохион байгуулагч орны бөх, 2010 оны Азийн наадмын хүрэл медальт Алмаст хожигдов. Өвөр Монголын жүдочид манай улсад хамтарсан бэлтгэл хийх үеэр нөхөрсөг тэмцээн зохион байгуулахад Алмас манай 60 кг-ын сайчуулыг ээлж дараалан хожиж аваргалж байсан юм.  Энэ жинд хүч үзсэн манай нөгөө бөх, 12-рт эрэмбэтэй Г.Болдбаатар Японы залуу жүдоч Наохиса Такатод вазари, иппон үнэлгээ алдан дийлдэв. 2009 онд өсвөр үеийн ДАШТ анх удаа зохиогдоход түрүүлж, энэ жил залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн 18 настай энэ хүү долоо хоногийн өмнө Токиогийн Их дуулгад Д.Төмөрхүлэгийг медалийн төлөө барилдаанд ялсан билээ.   66 кгС.Мияарагчаа Израилийн Голан Поллакийг вазари үнэлгээгээр ялаад 2006 оны оюутны дэлхийн аварга, Бээжингийн олимпийн 5-р байрын шагналт Францын Димитри Драгинд вазаригаар хожигдов. Драгиний хувьд сүүлийн гурван долоо хоногт болсон гурван тэмцээнд Монголын дөрвөн бөхтэй таван барилдаан хийж, дөрөв ялав. Чэжүгийн Дэлхийн цомд А.Батсуурь, Б.Хишигбаяр нарыг буулган авч хүрэл медаль авсан Драгин Токиогийн Их дуулгад С.Мияарагчааг ялж наймд үлдээд Х.Цагаанбаатарт дийлдэн медалиас мултарсан. Б.Хишигбаярын хувьд Чиндаогийн гранпригийн 66кг-д оролцогчдын тэргүүн бөх, энэхүү эрэмбээ харуулан алтан медальд хүрсэн, олимп, ДАШТ-ий шагналт Алим Гадановтой тааран хожигдов.   Эмэгтэйчүүдийн 48 кгМ.Уранцэцэг эхний тойрогт хийлээд Японы жүдоч, 2010 оны залуучуудын дэлхийн аварга Мири Тодад хожигдсон бол Г.Отгонцэцэг 2004 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ОХУ-ын Наталия Кондратьевад юүкогоор ялагдлаа.   52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа энэ жил Парист зохиогдсон ДАШТ-ий хүрэл медальт, Румыний Андреа Хитуг эхний тойрогт цэвэр буулгаж, Туркийн Айнур Самат, Хятадын Хө Хунмей нарыг юүко, вазари үнэлгээгээр хожсоноор медалийн болзол хангасан. Хагас шигшээд Бразилийн Эрика Мирандатай найман минутын турш барилдаж, шүүгчийн саналаар хожсон манай бөх финалд олимпийн мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт БНАСАУ-ын Ан Кум-Айг илүүрхлээ. 2006 онд Дохагийн Азийн наадмын финалд манай бөхийг ялж байсан Ан Кум-Ай барилдааны төгсгөлд хонгодох мэх хийснээр хансокү торгууль хүлээсэн. Ийнхүү М.Бундмаа 2011 оныг Мастерсаас хүрэл медаль авч эхлүүлээд Парис, Москвагийн Их дуулга, Улаанбаатарын Дэлхийн цомд түрүүлэн, Азийн АШТ-д үзүүрлэн, Абу-Дабигийн Гранприд гуравлаад байсан бол оны сүүлчийн тэмцээнээс алтан медаль хүртлээ.   57 кг-д хүч үзсэн хоёр бөх маань хүчтэй учраануудаа ялж наймд үлдээд медалийн төлөө шийдвэрлэх барилдаанд хожигдов. Д.Сумъяа 2009 оны Универсиадын мөнгөн медальт, Францын Сара Локо (№15)-г эхний тойрогт цэвэр ялаад Шведийн Эмма Баркелингийг дараагийн даваанд сөхрүүлэн медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон ч 2010 оны Азийн наадам, 2011 оны тивийн аваргын мөнгөн медальт, дэлхийн чансаанд 8-рт зогсож буй Ким Жан-Дид юүкогоор дийлдлээ. Т.Баттөгсийн хувьд Европын өсвөр үеийн аварга, ОХУ-ын Екатерина Валковаг 19 секундэд цэвэр буулгаад Чиндаогийн Гранприд зодоглогчдын чансааны тэргүүн бөх, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Францын Аутомн Павиа (№5)-гаас бүх үнэлгээг аван хожиж наймд үлдсэн ба зохион байгуулагч орны тамирчин Лу Тунжуаньд юүкогоор ялагдав.   Маргааш эрэгтэйчүүдийн 73 кг (С.Ням-Очир, Г.Одбаяр), 81 кг (О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал), эмэгтэйчүүдийн 63 кг (Ц.Мөнхзаяа), 70 кг (Ц.Наранжаргал)-ын барилдаанууд болно.   Эхний өдрийн дүн
            60 кг
1. Георгий Зантарая Украин  
2. Наохиса Такато Япон  
3. Иссам Нур Франц  
3. Елдос Сметов Казахстан  
5. Тобиас Энглмайер Герман  
5. Павел Петриков Чех  
5. Софиан Милоу Франц  
5. Алмас БНХАУ  
            66 кг
1. Алим Гаданов ОХУ  
2. Томаш Ковальски Польш  
3. Димитри Драгин Франц  
3. Сергей Дребот Украин  
5. Франческо Фаралдо Итали  
5. Дан Фасиэ Румын  
5. Пьер Дупра Франц  
5. Хон Кук-Хён БНАСАУ  
 
            48 кг
1. Шарлин ван Сник Бельги  
2. Оиана Бланко Испани  
3. Мири Тода Япон  
3. Жён Бо-Ген БНСУ  
5. Лаэтита Пайе Франц  
5. Элена Моретти Итали  
5. Сумейе Аккуш Турк  
5. Сиэ Шиши БНХАУ  
            52 кг
1. МӨНХБААТАРЫН БУНДМАА МОНГОЛ  
2. Ан Кум-Ай БНАСАУ  
3. Эрика Миранда Бразил  
3. Юүки Хашимото Япон  
5. Лаура Гомес Испани  
5. Сорая Хаддад Алжир  
5. Хө Хунмей БНХАУ  
5. Пришчила Гнето Франц  
Results U57
1. Иулетта Буковала Грек  
2. Ким Жан-Ди БНСУ  
3. Лу Тунжуан БНХАУ  
3. Ян Лью БНХАУ  
5. Марти Мэллой АНУ  
5. Жуул Франссен Голланд  
5. ТҮМЭН-ОДЫН БАТТӨГС Монгол  
5. ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА Монгол  
 А.Алтанчимэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hughsin medee
2012-01-09
Mongol 52-d Bundmaa alt, 63-d Munkhzaya mongo, 73-t Nyam-Ochir hurel, 90-d Enhbat hurel, niit 1 alt, 1 mongo, 2 hurel, 3 hun 5-r bairand orson amjiltaar Hyatad, Solongos, Japanii daraa 4-t orson baina.
2011-12-19
t
2011-12-18
shuud muu ymoo odoo udahgui 4ntsagaas c1 tvgeer 63kg 70kg eregtei 73 81 hoyoriin finaluud garna mongoloos emegteichuudiin 63kg Munhzaya 4/1 ultsen mun 73kg Nyam-ochir 4/1 uldeed bn mongolchuudaa demjitgeey shuud uhesneeree shuud bhavdee bi l shuud ymdaa
2011-12-17
Амжилт. Бундмаа минь одоо олимп л үлдсэн шүү
2011-12-17
t
ochigdor barildsan barildaanii medee bna sh dee
2011-12-17
ene odoo hezeenii yumiig hezee medeeleed bna aaaa.
2011-12-17