Мад
Норвеги Улсын Тромсо хотноо Олон Улсын шатрын холбооны 41 дэх олимпиад үргэлжилж байна. Өчигдөр болсон тэмцээний арав дахь өргийн тоглолтод манай эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөгчдөө хожлоо.
х
Эмэгтэй шатарчид Унгар Улсын багтай оюун цэц сорьж, 2.5:1.5 онооны харьцаатайгаар хожсон бол эрэгтэй баг Тринидад ба Тобагогийн Бүгд найрамдах улсын шатарчидтай тоглож, тав дахь хожлоо авчээ.
а
Ийнхүү тэмцээний арван өргийн дараах байдлаар манай улсын эрэгтэй баг таван хожил, нэг тэнцээ, дөрвөн хожигдолтойгоор, эмэгтэй баг зургаан хожил, нэг тэнцээ, гурван хожигдолтой явж байна.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ