Эмэгтэйчүүд 23 дугаар байрт жагсаж байна

img

Норвегийн Тромсо хотноо энэ сарын 1-нд эхэлсэн Дэлхийн шатрын 41 дүгээр олимпиадад манай улс амжилттай оролцож байна. Хоёр жилд тутам зохиогддог шатрын хамгийн том тэмцээнд 177 орны баг тамирчид эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалд өрсөлдөж байгаа билээ.

а

Шатарчид одоогоор 10 өрөг тоглосон бөгөөд эрэгтэйчүүд 10 оноотойгоор 177 багаас 81 дүгээр байрт, Эмэгтэйчүүд 13 оноотойгоор 136 багаас 23 дугаар байрт жагсаж байна. Өнөөдөр сүүлийн өргийн тоглолт болно. Манай эрэгтэй баг Эл Салвадор Улсын багтай, эмэгтэйчүүд Словен Улсын шатарчидтай оюун цэц сорино.

а

Арван өргийн дараах байдлаар:

Эрэгтэйчүүдийн дүн:

1-р өрөг Саудын Араб - Монгол 0:4

2-р өрөг Франц - Монгол 4:0

3-р өрөг Монгол - Непал 2,5:1,5

4-р өрөг Хорват - Монгол 3,5:0,5

5-р өрөг Монгол - Тажистан 2,5:1,5

6-р өрөг Хөгжлийн бэрхшээлтэй иргэд - Монгол 0,5:3,5

7-р өрөг Монгол - Израйль 1:3

8-р өрөг Албани - Монгол 2,5:1,5

9-р өрөг Монгол - Венесуэл 2,5:1,5

10-р өрөг Монгол - Тринидад Тобаго 4:0

11-р өрөг Эл Салвадор - Монгол ?

р

Эмэгтэйчүүдийн дүн:

1-р өрөг Монгол - Арабын Нэгдсэн Эмират 4:0

2-р өрөг Франц - Монгол 3,5:0,5

3-р өрөг Монгол - Ирланд 4:0

4-р өрөг Алжир - Монгол 0:4

5-р өрөг Монгол - Вьетнам 2:2

6-р өрөг Казахстан - Монгол 2,5:1,5

7-р өрөг Монгол - Парагвай 3:1

8-р өрөг Монгол - Филиппин 3:1

9-р өрөг Польш - Монгол 2,5:1,5

10-р өрөг Унгар - Монгол 1,5:2,5

11-р өрөг Монгол - Словен ?

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ