Аваргын сорилт

img

  Алма-Атагийн рингнээс хоёр баатар маань алтан медалийг ижилсүүлэн авсны дээр ОУХМ С.Эрдэнэбаяр 81 кг-ийн жинд алтан медаль, 56 кг-ийн жинд МУГТ Н.Төгсцогт хүрэл, 69 кг-ийн жинд ОУХМ Б.Түвшинбат хүрэл медаль тус тус хүртлээ. Казакстаны боксын холбооноос жилд 60 гаруй олон улсын хэмжээний том бага тэмцээнүүдийг зохион байгуулдаг аж. Азийн ширэн бээлийтнүүдийн хувьд Лондонгийн олимпийг зорих эрх өвөртлөх сүүлчийн боломж нь ирэх хавар Казакстанд болох Азийн аварга юм. Тиймээс Азийн аваргын өмнөх Казакстанд болж буй хотуудын боксын тэмцээнүүдэд Узбек, Хятад, Киргиз, зэрэг ойр хавийн улсууд нь ихээхэн ач холбогдол өгч шилдэг тамирчдаа илгээж байгаа. Түүнчлэн манай улсын олимпийн боксын үндэсний шигшээ баг хоёр хуваагдан У.Мөнх-Эрдэнэ, Б.Жавхлан нарын боксчид дэлхийн хамгийн хүчирхэг ширэн бээлийтнүүдийн өлгий Кубыг зорьсон бол Э.Бадар-Ууган, П.Сэрдамба тэргүүтнүүд Казакстаныг зорьсон билээ. Харин тэд маань ийнхүү эхний тэмцээндээ ороод 3 алт, 2 хүрэл медаль хүртэж байгаа нь энэ юм. Олимпийн аварга Э.Бадар-Ууган маань бэртэл гэмтлийн улмаас олон олон тэмцээнийг өнжсөний эцэст ийнхүү шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд дахин багтаж Казакстаныг зорьсон. Нэлээд хугацааны турш өрсөлдөгчдөдөө “судлагдахуун” болоогүй аварга маань жин өгсөж 60 кг-д тэмцээний эхний тойргоос эхлэн учраа болгоноо 10-аад онооны зөрүүгээр илт давамгайлан ялсаар алтан медалийн төлөө Казакстаны боксчинг 14:10-аар буулгаж авсан. Ингэснээр Монголоор овоглосон олимпийн аварга 60 кг-ийн жинд гэнэт гарч ирснээр тус жингийн дэлхийн томчуудыг айлгаж эхэллээ. Мөн хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба маань энэхүү тэмцээнд жин өгсөн 52 кг-д алт авсан, сүүлийн үед эрчтэй хөгжиж буй эмэгтэй боксчдын тэмцээнд манай гэзэгтэй боксчдын түүчээ Сувд-Эрдэнэ маань мөнгөн медаль хүртсэнийг энд дурдах хэрэгтэй. Боксын спорт олимпийн эрх олгох хамгийн хатуу шалгууртайд тооцогддог. Тиймээс манай боксчид Азийн аваргыг угтан бэлтгэлээ шаргуу базааж, амжилт ч арвинтай байна. Манай тивээс нийт 56 боксчин Лондонгийн олимпт хүч үзэх ба тэдний 25 нь ирэх оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд Казакстаны Астана хотноо болох Азийн аваргаас Лондонг зорих визээ өвөртөлнө. Ингээд шар тивийн боксчдоос хэн хэн эрхээ авч аль жинд хэдэн эрх үлдээд байгаа та бүхэнд дуулгая. Азийнхан хүчтэй өрсөлддөг хөнгөн жин. Тэр тусмаа 49 кг-д бүр ч ширүүн өрсөлдөөн явагдаж Азийн боксчид энэ жинд өөр тивийнхнээс урдаа гишгүүлдэггүй юм. Манай П.Сэрдамба, БНСУ-ын Шин Жон Хун, Хятадын Жоу Шимин нар Азербайжанд болсон дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийг авсан нь үүнийг батална. Тэгвэл тус жинд Ази тивд 6 олимпийн эрх оногдсоноос бүгд эзэнтэй болсон. Дээр дурдсан гурван боксчноос гадна Тайланд, Энэтхэг, Филиппиний боксчид тус тус Азиас Лондонг зорих эрхээ өвөртөлсөн юм. Тиймээс ирэх Азийн аваргад энэ жинд олимпийн эрх байхгүй гэсэн үг. Харин МУГТ Н.Төгсцогтын жин буюу 52 кг-д мөн л олимпийн 6 эрх байгаагаас 2 нь өнгөрсөн дэлхийн аваргын үеэр эзэддээ очсон юм. Тиймээс Н.Төгсцогт маань Азийн аваргаар эхний дөрөвт багтаж амжвал Лондонг зорих боломжтой болно. 56 кг-ийн жинд ч 6 эрх байгаагаас 3 нь эзэддээ очсон. Тэгвэл Азийн аваргаас энэ жинд 3 олимпийг зорих ширэн бээлийтэн тодорно. Олимпийн аварга Э.Бадар-Ууган маань бэртлээс эргэн их спортдоо ирэхдээ жин өгсөн 60 кг-д тулалдаж эхэллээ. Тэгвэл 60 кг-д олимпийн 6 эрх байгаагаас 5 нь дэлхийн аваргаар эзэддээ очсон. Тиймээс үлдсэн ганц эрхийг тус жинд Астанагаас алтан медаль авсан боксчин л хүртэх хатуу болзолтой. Ийм хатуу болзолтойгоор олимпийн аварга маань тулалдаж эхэллээ. Магадгүй аваргыг сорих жинхэнэ сорилт ийм л байдаг байх. Үүнийгээ ч маш сайн ухамсарласан аварга маань олон улсын шинжтэй эхний тэмцээнээсээ л алт авч элгэн монголчууд биднийгээ баярлуулж байна . Харин 64 кг-ийн жинд манай тивийн хоёр боксчин эрхээ авсны нэг нь манай У.Мөнх-Эрдэнэ, нөгөө нь Энэтхэгийн Мануш Кумар. Одоо дөрвөн эрх Астанагийн дэвжээнд үлдсэн байгаа. 69 кг-ийн зургаан эрхээс ДАШТ-ээс Серик Сапиев (Казахстан), Викас Кришан (Энэтхэг), Я.Сүзүки (Япон) нар эрхээ авсан. Үлдсэн гурван эрхийн төлөө Астанад тоглох боломж гарч байна. 75, 81 кг-д Ази тивд тус бүр долоон квот оногдсон. Бакугийн рингээс 75 кг-д Риото Мурата (Япон), Данабек Сужанов (Казахстан), 81 кг-д Адилбек Ниязимбетов (Казахстан), Элшод Расулов (Узбекистан), Мэн Фанлон (БНХАУ), Э.Рузбахани (Иран) нар эрхээ авсан. Одоо 75 кг-д тав, 81 кг-д гурван эрх үлдээд байгаа. Тиймээс энэ хоёр жинд манай боксчид Лондоныг зорих боломж байгаа. Үүнийг ч ОУХМ С.Эрдэнэбаяр харуулж хоёр аваргатайгаа хоршин алтан медаль хүртээд байна. Хүнд жингийн 91,+91 кг-д манай тивд хоёр квот оногдсон. 91 кг-д Ван Жуншуан (Хятад), +91 кг-д Иван Дычко (Казахстан) Бакугаас эрхээ авсан. Тиймээс Астанад энэ хоёр зөвхөн алт зүүсэн боксчин л олимпийн эрхээ авах юм. Манай ширэн бээлийтнүүдийн хувьд П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар олимпийн эрхтэй болоод буй. Одоо Казакстанд ирэх хавар болох Азийн аваргаас үлдсэн боксчид маань тэр дундаа олимпийн аварга маань эрхээ авахаар бэлтгэлээ эрчимтэй хийж байна. Тэд дэлхийн шилдгүүд болох Кубын боксчидтой, Азийн шилдгүүд болх Казакстаны боксчидтой нэг рингэнд бэлтгэлээ шаргуу базааж байна. О.Нар  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yaj holbogdoh we
2012-01-03
ИЛҮҮ ИЛҮҮ ИЛҮҮҮ
2011-12-19
amjilt husie
2011-12-19
Баяр хүргэе аваргадаа ингэж гарч ирэхийг нь мэдэж байлаа бас хүлээж байлаа.Бээжингээс хойш тэмцээнд ороогүй нь маш зөв байсан юм судалгаанаас холуур байж чадсан.Одоо ч гэсэн 60 кг даа бэлтгэлээ базааж байгаад яг олимпийн эрхийн тэмцээндээ бол 56 кг д тоглох хэрэгтэй ингэж чадвал дахиад лондонд аваргалах боломж байна шүү.60 д ганц олимпийн эрх үлдсэн тул эрэсдэл ихтэй байх.
2011-12-19
medeej ene udaa tsoohon oron orson, olimpiin erh olgohgui, onoo nemehgui jijig temtseen. Badar-Uugan medeej 56kg-daa oroh bailgui. 1 temtseend zaaval turuulj baij alt avah ersdeltei alham hiihgui. 60kg-d jin ogsoj orood huuchin ene jind dassan luugaruudiig diilne gehed berh.
2011-12-19
Badar Uugan uuhai !!!
2011-12-19
гоё шүү. ирэх олимпоор дахин аваргалж мань хэдийгээ баярлуулаарай. үүнийг л хүсэж байна. Манай Бадар-Ууган бол ялангуяа ялагдах эрх байхгүй шдээ. Медалгүй ирвэл Монголын ард түмэн яаж хүлээж авахыг гадарлаж байгаа биздээ.
2011-12-18
BADAR UUGAN AHDA AMJILT HISII TA CHADNAA :D
2011-12-18
abarga duugiin hamar n muriichihsan bna. zaluu hun erthen ynzluulaarai hebsheed togtchihno shuu.
2011-12-18
3 sard zaaval turuulj baij olimpiin erhee avah yum bna shde shuugchid luivardchihgui l bol zaaval turuuleh bolnoo amjilt husye ter muchiig tesen yadan huleej bna
2011-12-18
Ashgui aldartai hen buhnii dairaad ungurdug Oddiin uvchin ni duussan bna. Odoo amjiltaa batatgah uldlee. Bayar hurgeye.
2011-12-18
avarga maani vnheeriin torolhiin auystai boxer shvv amjilt hvse.
2011-12-18
amjilt husey awargadaa
2011-12-18