Филиппинд хар шуурганд өртөн 447 хүн амиа алдлаа

img

Филиппин улсыг өчигдөр Washi нэртэй хар шуурга дайран өнгөрсөний улмаас 447 хүн амиа алдсан тухай тус улсын Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлжээ. Тус улсын өмнөд эргийг дайран өнгөрсөн асар хүчтэй хар шуурганд ойролцоогоор 35000 гаруй хүн өртсөн байна. Хар шуурганы улмаас зарим нутгуудаар үер болж, хөрсний гулгаа үүсэн олон зуун байшин барига нурж сүйдсэн гэнэ. Одоогийн байдлаар 400-1000 орчим хүн сураггүй алга болоод байгаа аж. Армийн анги нэгтгэлийн цэргүүд гамшиг болсон нутгуудад ажиллан хүмүүсийг аварч байгаа ч гамшгийн хор хөнөөл асар их байгаа гэнэ. Өнгөрсөн наймдугаар сард тус улсад мөн хүчтэй аадар борооны улмаас үер болж газар тариалангийн бүс нутгийг сүйтгэж улмаар хөрсний нуралтаас болж олон зуун мянган иргэд гэр оронгүйболж хүний амь нас эрсдсэн эмгэнэлт явдал тохиож байсан юм. Энэхүү хар шуурганы улмаас үүдсэн байгалийн гамшиг наймдугаар сарынхаас ч их хохирол учруулсан байж болох гэнэ. Одоогоор хохирлын хэмжээг тодорхойлоогүй байна. Өчигдөр 200 орчим хүн амиа алдсан тухай мэдээлж байсан бол өнөө өглөөний байдлаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 400 хэдийнэ давжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

77:
Bi Fhilippen ii aral deer hun bolj toroogui dee bayarlaj bna . MGL hun blolj torsondoo bayarlaj bna gehdee ochij une gej boddog shuu
2012-10-23
Haanch zowlon baidag. Emgenel ilerhiiley.
2012-01-04
би тэнд байж үзсэн \коллежд мэргэжил дээшлүүлэх гэж\ хэдэн сар байсан аймаар юм байна лээ ш дээ жижиг хотуудын иргэд сууцаа зүгэээр далайн хөвөөгөөр барьцгаагаад тоохгүй л амьдардаг юм байна лээ хойд нутгаараа л уулархаг сэрүүвтэр болохоос аймаар халдаг бороо орохоороо манайд үер болох нь гэдэг бороо юу ч биш зүгээр орж байгаа нь л гэхэд ширхэг энэ тэргүй шууд л цутгадаг газар ш дээ. жилийн 4 улирал тэнд байхгүй оройн 18 цаг гэхэд тас харанхуй болно, анх би хаана ирчихвээ гэж уйлж байсан. Бид ийм сайхан эх оронд төрсөндөө баярлаж, эх орноо дээдэс доодосгүй хайрлах хэрэгтэй шүү. Филлипиний ард түмэнд эмэгнэл илэрхийлэе.
2011-12-18
filipinii ard tumend emgenel ilerhiile
2011-12-18