Манай шатарчид Дэлхийн оюутны аваргад өрсөлдөнө
Польш Улсын Катовиц хотноо энэ сарын 14-24-ний өдрүүдэд Оюутны Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсаас Олон улсын шатрын холбооны мастер С.Ган-Од дасгалжуулагчтай баг тамирчид өрсөлдөнө.
а
Тодруулбал, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клуб, Баянхонгор аймгийн тамирчин, Их мастер Ц.Батчулуун, Өвөрхангай аймгийн тамирчин, ОУ-ын мастер Г.Мөнхгал, Архангай аймаг, МУИС, “Монгени” клубын тамирчин, спортын мастер Б.Галмандах нар оюуны цэц сорино.
а
Мөн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Завхан аймгийн тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул, Сэлэнгэ аймаг, “Бороо гоулд” ХХК-ийн тамирчин, Их мастер А.Энхтуул нар өрсөлдөх юм.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ