“Хэмнэл”-ийг мэдэр
“Монголын шоу ертөнцөд бид шинэ хэмнэлийг бий болгоно” уриатай “M2B project”-ын залуучуудын зохион байгуулж буй “Хэмнэл” үдэшлэг өнөөдөр оройн 22.00 цагт “LUX” клубт болно.
л
Тэд энэ сарын 2-нд монгол үндэсний урлаг, орчин үеийн хөгжмийн хэмнэлийг хослуулсан үдэшлэгийг “I Loft Function House”-т амжилттай зохион байгуулсан билээ. Тус үдэшлэгт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, “Шанз 3” хамтлаг, “Монгол костюмс”-ын уран бүтээлчид болон “Blue moon” арт галерейн гишүүн мэргэжлийн зураачид оролцож, залуусыг үндэсний хэмнэлд уриалсан.
ү
Тэгвэл залуусын хүсэлтээр дахин зохион байгуулагдаж буй өнөөдөр оройн “Хэмнэл” үдэшлэгт циркийн уран бүтээлчид болон морин хуурчид оролцож, залууст үндэсний хэмнэлийг мэдрүүлэх нь ээ.
л
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ