Залуучуудын олимпийн наадам эхэлнэ
БНХАУ-ын Наньжин хотноо өнөөдөр залуучуудын “Наньжин-2014” олимпийн II наадмын нээлт болно.
о
Энэхүү наадамд манай улсын таван тамирчин эх орноо төлөөлөн оролцоно. Буудлагын спортоор Н.Ангирмаа цэц мэргэнээ сорих бол жүдо бөхийн 66 кг-ын жинд Ц.Цогтбаатар, 52 кг-ын жингийн ангилалд Ц.Хулан нар өрсөлдөнө. Мөн чөлөөт бөхийн 46 кг-ын жинд Б.Дөлгөөн, хүндийн өргөлтийн төрөлд М.Анхцэцэг нар тус хүч үзнэ.
о
Залуучуудын олимпийн наадам энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
л
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ