“Ахмад настны асуудлаарх зөвлөлдөх уулзалт” Төрийн ордонд

img

НХХЯ, ЭМЯ-аас хамтран  “Ахмад настны асуудлаарх зөвлөлдөх уулзалтыг”-ыг маргааш буюу  19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Уулзалтад Монгол улсын Ерөнхий сайд С. Батболд, Улсын Их Хурлын дарга Д. Дэмбэрэл, УИХ-ын гишүүд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга болон гишүүд, Төр засгийн удирдлагууд, Орон нутгийн төлөөлөл,  холбогдох салбар яамдын агентлагын  мэргэжилтэнүүд, НҮБ-ийн Хүн амын сан болон ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчид, Монголын  ахмадын холбоо, Монгол ардын намын Ахмадын холбоо,  Ардчилсан Намын дэргэдэх ахмадын холбоо, Чөлөөт ахмадын холбоо, Иргэний нийгмийн байгууллагууд, судлаач,  эрдэмтэд оролцож байна. Уг зөвлөлдөх уулзалтаар ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудлаар төрөөс баримталж буй бодлого,  цаашдын зорилтын талаар салбар хариуцсан сайд нар илтгэл тавина. Түүнчлэн энэ чиглэлээр баримталж байгаа бодлогын хэрэгжилтийн үр дүн, төрийн бус байгууллагуудаас хийсэн судалгаа шинжилгээ, бусад орнуудын туршлага зэргийг авч хэлэлцэх юм. Цаашид авч хэрэгжүүлэх  бодлогыг тодорхойлоход, мөн ахмад настны үүрэг, оролцоо ямар байх талаар ахмадууд санал, шүүмж, зөвлөмжөө төрийн байгууллагууддаа уг уулзалтаар дамжуулан уламжлах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ахмадуудтай зохиож байгаа аливаа арга хэмжээнд оролцох төлөөлөгчийг хэн хаанаас сонгодог байнаа,би цэргийн тэтгэвэрт гараад 20 гаруй жил болоход нэг ч удаа ямар нэгэн арга хэмжээнд оролцсонгүй,үүнийг дүүрэг,хорооноос зарладаг,төлөөлөлөө явуулдаг бол танил талаараа,намаараа\ман\ л асуудалд хандана шүүдээ.Манайд аливаа асуудал шудрага болно гэдэг ч үлгэр юм даа даан ч гомдмоор шүү
2011-12-19