О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар Улсын дээд амжилтыг шинэчиллээ

img

Буудлага спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-16-ны өдрүүдэд Техник спортын төвд зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар хотын клубүүд болон орон нутгийн 20 байгууллагын 170 гаруй тамирчид олимпийн 10 дасгалд өрсөлдөж, аваргуудаа тодруулав.

р

Энэ удаагийн тэмцээнд хоёр тамирчин улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, 10 метрийн хийн урт бууны дасгалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Янжинлхам 417.8 оноогоор, 50 м урт бууны 3x20 дасгалд ОУХМ Г.Нандинзаяа 589 оноогоор улсын дээд амжилтыг шинэчилсэн юм.

о

Мөн эрэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны дасгалд Дорнод аймгийн тамирчин М.Сэнгэдорж 110.3 оноогоор, эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны дасгалд Хөвсгөл аймгийн тамирчин А.Ундах-Эрдэнэ 381 оноогоор спортын дэд мастерын болзол хангасан. Харин эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд Дорнод аймгийн тамирчин н.Хэрлэнтуяа  эрэгтэйчүүдийн мөн дасгалд “Хаан банк”-ны тамирчин М.Дагвадорж нар спортын I зэрэг, эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд М.Бадамдорж, эмэгтэйчүүдийн мөн дасгалд “Аварга” клубийн тамирчин Э.Энхсайхан нар тус тус спортын II зэргийг биелүүлсэн байна.

о

Энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд байгууллагын дүнгээр “Алдар” спорт хороо тэргүүлсэн бол “Буудагч” клуб, “Техник сургалтын төв”-ийн багууд дараах байрт шалгарлаа. Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох ба тус тэмцээнээс Риогийн олимпийн эрх олгох юм.

а

өБ.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ