
Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 29-31 градус, Яармаг-Сонгины орчмоор 37-39 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
Төвийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 19-24 градус, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор шөнөдөө,
21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Говийн нутгаар багавтар үүлтэй, бас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ