Манай 18 жүдоч Челябинскийн татамид хүч үзнэ

img

ОХУ-ын Челябинск хотноо энэ сарын 25-31-ний өдрүүдэд болох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлалаа.

ү

Тэмцээнд МУГТ, Ардын багш, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням тэргүүтэй Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа, Г.Дашдаваа нарын багш дасгалжуулагчид 18 тамирчны хамт оролцохоор тун удахгүй эх орноосоо мордох гэж байна.

ү

Тэмцээний эхний өдөр болох 60 кг-ын жингийн барилдаанд “Рио-2013” ДАШТ-ний мөнгөн медальт Д.Амартүвшин, 2010 оны Чиндаогийн жүдо бөхийн Олон улсын гранпри тэмцээний алтан медальт Г.Болдбаатар нар хүч үзнэ. 66кг-ын жинд дэлхийн цомын хошой аварга Д.Төмөрхүлэг, А.Батсуурь нар өрсөлдөх бол МУГТ, Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатар, “Лондон 2012” Олимпийн наадмын хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир нар 73 кг-ийн жинд барилдана. Энэ жилийн ДАШТ-ний 81 кг-ын жинд О.Ууганбаатар, 90 кг-д Л.Отгонбаатар нар Челябинскийн татамид хурд хүчээ сорих юм. -100 кг-ын жингийн ангилалд  МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт тамирчин Н.Түвшинбаяр хүч үзнэ.

л

Харин эмэгтэйчүүдийн барилдаан 48 кг-ын жингийн барилдаануудаар эхлэх ба “Рио-2013” ДАШТ-ний алтан медальт МУГТ М.Уранцэцэг, Г. Отгонцэцэг нар эх орноо төлөөлөн барилдана. Тэмцээний 52 кг-ын жинд МУГТ М.Бундмаа, А.Цолмон нар хурд хүч сорих бол 57 кг-ын жинд Дэлхийн цомын аварга, самбын дэлхийн хошой аварга Д.Сумьяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид өрсөлдөх юм. ДАШТ-ний 70 кг-ын жинд 2013 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 2014 оны “Чингис хаан” гранпри тэмцээний алтан медальт Ц.Наранжаргал, -78 кг-ын жинд Б.Мөнхтуяа нар хурд хүч, уран мэхээ сорино.

ү

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ