Цусны төв тав хоногийн нөөцтэй байна
Он гарснаас хойш Цусны төвөөс цус авах захиалга эмнэлгүүдээс их ирснээс цусны хомсдолд ороод байгаа талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр бичих болсон. Цусны төвийн эмч нараас энэ талаар тодруулахад "Хомсдолд орсон зүйл байхгүй" гэсэн юм.
Харин сар шинэ болох гэж байгаа учраас одоо байгаа цусны нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ. Цусны төвд 2010 онд өдөртөө 80-100 хүн ханддаг байсан бол он гарсаар өдөрт 60-80 хүн цусаа хандивлаж байна. Цусны донорын 40 гаруй хувийг оюутнууд эзэлж буй гэж байна.
Харин оюутнуудын амралт эхэлчихээд байгаа учраас өдөртөө цусаа өгдөг хүмүүсийн тоо буурсан. Цагаан сараар иргэд өөх тостой хоол их идэж, архи, айраг хэтрүүлэн хэрэглэдэг учраас донорт тэнцэхгүй байх тохиолдол их гардаг аж. Тиймээс одоо байгаа нөөцөө дахин хоёр хоногоор нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа гэнэ.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ