“Эх орон дуудаж байна”
“А-Артист” продакшн, “Од” кино театрын хамтын бүтээл “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны киноны нээлт энэ сарын 22-ны өдөр Тэнгис кино театрт болно. Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан бүтээсэн уг киноны уран бүтээлчид өчигдөр “Кино” кафед хэвлэлийн хурал хийж, киноныхоо талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
о
“Эх орон дуудаж байна” түүхэн киноны зохиолыг найруулагч В.Агар бичжээ. “Өнгөрсөн түүх чинь маш ойрхон байгаа” хэмээх өгүүлбэрт хэлэх гэсэн санаагаа багтаасан уг кино нь залуучуудад эх орныхоо түүхийг мэдүүлэх, тэднийг сэргээх, эх түүхээрээ бахархах сэтгэл төрүүлэх уран бүтээл болсон гэж уран бүтээлчид үзэж байгаа юм. Киноны продюссерээр жүжигчин, найруулагч Т.Алтантуяа, залуу уран бүтээлч С.Очирхуяг, найруулагчаар В.Агар, зургийн найруулагчаар Д.Ангараг зэрэг чадварлаг уран бүтээлч тус кино багт багтаж ажиллажээ.
о
Мөн нэгэн онцлог нь Монгол, Япон, Орос, Польш дөрвөн орны уран бүтээлчид “Эх орон дуудаж байна” кинонд дүр бүтээсэн явдал юм. Киноны гол дүрүүдийг Мөрөөдлийн теартын жүжигчин Т.Баттулга, жүжигчин Э.Ууганбаяр, УДЭТ-ын жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, залуу жүжигчин Э.Чамин-Эрдэнэ нар амилуулжээ. Түүнчлэн “Ард” кино театрын хажууд хувиараа бизнес эрхэлдэг н.Жаргал гэдэг залууг урьж кинондоо дүр бүтээлгэсэн гэнэ. “Эх орон дуудаж байна” түүхэн сэдэвт уран сайхны киног энэ сарын 22-ны өдрөөс эхлэн кино театруудын дэлгэцнээс тольдож болох нь ээ.
л
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ