Б.Мөнгөнтуул тэргүүлж байна

img

 

Оюутны дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Польш Улсын Катовице хотноо энэ сарын 18-ны өдрийн 15.00 цаг буюу манай цагаар 21.00 цагт эхэлсэн.

о

Тэмцээний хоёрдугаар өргийн дараах байдлаар рейтингээрээ эмэгтэй тамирчдын хоёрдугаарт жагсаж буй Их мастер Б.Мөнгөнтуул хоёр хожилтойгоор тэргүүлж байна. харин Их мастерын болзол хангаад удаагүй байгаа манай шилдэг шатарчдын нэг А.Энхтуул рейтингээрээ зургаадугаарт эрэмбэлэгджээ.

л

Манай эрэгтэй шатарчдын хувьд Их мастер Ц.Батчулуун оюутны ДАШТ-ний 14, Г.Мөнхгал 19 дүгээрт, Б.Галмандах 30 дугаарт жагссан байна. Энэ нь тэмцээний чансаа өндөр байгааг харуулж буй ба тэмцээнд 2600 дээш рейтингтэй таван тамирчин өрсөлдөж байна. Эх орноо төлөөлөн ДАШТ-нд оюуны цэц сорьж буй эрэгтэй шатарчид хоёрдугаар өрөгт бүгд тэнцээ хийжээ. Багийн дасгалжуулагчаар ОУШХ-ны мастер С.Ган-Од оролцож байгаа.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэрэл:
амжилт та нар шүү
2014-08-20