Сонгуулийн хуулийг иргэдэд сурталчлах зорилгоор ТББ байгуулагджээ
Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ерөнхийлөгч, парламент, орон нутгийн, нөхөн болон дахин сонгууль гэх мэтээр олон сонгууль явуулсан ч хамгийн шударга тогтолцоог олж чадалгүй өнөөдрийг хүрсэн.
Сонгуулийн үеэр намууд, нэр дэвшигчид ёс зүйгүй үйлдлүүд гаргадаг ч түүнийгээ хуулийн цоорхой гэсэн үгээр халхавчилсаар л ирлээ. Энэ нь Монголд хууль сурталчлах, хуулийн алдаа оноог хянах байгууллага ховор байгаатай холбоотой гэнэ. Иймээс удахгүй батлагдах сонгуулийн хуулийг иргэдэд сурталчлах зорилгоор “Шинэ хууль, шударга сонгууль” төрийн бус байгууллага байгуулагдсан байна.
Мөн тус байгууллага нь шинээр батлах болон бусад нэмэлт өөрчлөлт орж буй хуулийг иргэдэд сурталчлахаар сар бүр хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ