ОУОСХ-ны удирдах зөвлөл Улаанбаатар хотноо хуралдана
Дэлхийн спортын томоохон байгууллагын нэг болох Олон улсын оюутны спортын холбоо (FISU) удирдах зөвлөлийн хурлаа энэ сарын 26-28-ны өдрүүдэд манай улсад болно.
р
Хуралд ОУОСХ-ны Ерөнхийлөгч, Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нарын хүндэт зочин оролцох юм байна.
о
ОУОСХ-нд Монголын Оюутны спортын холбоо улсаа төлөөлөн гишүүнээр ажилладаг ба Д.Баясгалан 2003 оноос тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007 оноос хойш наймдах жилдээ ОУОСХ-ны Ерөнхий санхүүч бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм.
о
ОУОСХ нь 1949 онд байгуулагдсан. Дэлхийн 167 орныг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” наадмыг 1959 оноос хойш зохион байгуулан 200 орчим орны 12.500 оюутан залуучуудыг оролцуулдаг, оюутны ДАШТ-ийг хоёр жилд нэг удаа спортын 30 төрлөөр явуулан 100 орны 6000 оюутан тамирчныг хамруулдаг олон улсын спортын томоохон байгууллага юм.
о
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ