М.Анхцэцэг тусгай байр эзэллээ
БНХАУ-ын Наньжин хотноо “Наньжин-2014” залуучуудын II олимпийн наадам үргэжилж байна. Энэхүү наадамд эх орноо төлөөлөн хүндийн өргөлтийн 63 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн М.Анхцэцэг тусгай байрт шалгарлаа. Тэрбээр огцом 94 кг, түлхэлттэй 113 кг шахаж нийлбэр оноогоороо дөрөвдүгээр байр эзэлжээ.
р
“Наньжин-2014” залуучуудын олимпийн наадамд манай улсын таван тамирчин, эх орноо төлөөлөн спортын дөрвөн төрөлд өрсөлдөж байгаа билээ. Манай тамирчдаас охидын 10 метрийн урт бууны дасгалд Н.Ангирмаа VIII байр, жүдо бөхийн 52 кг-ын жинд Ц.Хулан долоодугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлээд байгаа.
о
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ