
Баян-Өлгий аймгийн прокурор Т.Батсүх, Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ.
Уулзалт ярилцлагад МҮОНРТ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал, "ТҮ9 үндэсний мэдээллийн сүлжээ"-ний тус аймаг дахь сурвалжлагч, "Дербес" телевизийн эрхлэгч, "Жана Дауир" сонины сурвалжлагч, "Жибек жолы" сонины сурвалжлагч оролцсон байна.
Уулзалт ярилцлагын үеэр аймгийн прокурор Т.Батсүх прокурорын үйл ажиллагааны онцлог, прокурорын газарт шинээр нэмэгдсэн Мэдээлэл, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлтийн болон мэдээлэл лавлагааны цэгийн үйл ажиллагааны талаар танилцуулж, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Мөн аймгийн хэмжээнд 2011 оны эхний 11 сард гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцлийн талаар сэтгүүлчдэд танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн үүрэг, оролцоо чухал болохыг онцлон ярилцаж прокурорын газрын мэдээллийн алба болон аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааг сайжруулах арга замын талаар тодорхой шийдэлд хүрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ