Г.Болдбаатар яллаа
Жүдо бөхийн ДАШТ ОХУ-ын Челябинск хотноо өнөөдөр эхэлж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн ангилалд барилдаж буй ОУХМ Г.Болдбаатар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр яллаа.
Манай бөх D хэсгийг тэргүүлэн барилдаж буй ба эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн тамирчин Кабэ Ахмит Сахиныг ялсан бол гуравдугаар тойрогт Тайванийн бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон билээ.
х
Мөн жинд өнгөрөгч оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, МУГТ Д.Амартүвшин Францын жүдоч Софианэ Милоустой барилдав. Хоёр бөх тэнцсэн, нэмэлт барилдаан хийж, манай бөх торгуулснаар ялагдлаа.
х
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн МУГТ М.Уранцэцэг эхний тойргийн барилдаандаа БНХАУ-ын тамирчинг ялсан ч, хоёр дахь барилдаанаа Японы Кондо Амитай хийж, ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Энэ жинд барилдсан манай тамирчин Г.Отгонцэцэг мөн эхний барилдаанд ОХУ-ны бөхийг ялсан ч дараагийн барилдаанд ялагдал хүлээв.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ