Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг аваргаллаа

img

Сүхбаатар дүүргийн Аварга шалгаруулах Уламжлалт харваачдын анхдугаар нээлттэй тэмцээн Төв сурын талбайд боллоо. Тэмцээнийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Биеийн тамир спорт хороо болон Монголын Уламжлалт харваачдын холбоо хамтран зохион байгуулжээ. Тэмцээнд уламжлалт харвааны Олон Улсын хэмжээний мастер 3, үндэсний сурын мэргэн 9 нийт 41 харваач оролцсон байна. Харваачид таван зайд таван төрлийн байд тус бүр 5 сум тавин онч мэргээ сорин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдээс 1-р байрт Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг, 2-р байрт Улсын мэргэн, ОУХМ С.Баярмаа, 3-р байрт Улсын мэргэн, ОУХМ Д.Норжмаа, 4-р байрт Улсын мэргэн, ОУХМ С.Энхтунгалаг, 5-р байрт Улсын мэргэн Д.Цэцэг, эрэгтэйчүүдээс 1-р байрт Улсын гарамгай мэргэн Л.Отгонбаяр, 2-р байрт Улсын мэргэн Б.Ёндон, 3-р байрт Ц.Энхчулуун, 4-р баярт Улсын мэргэн А.Хонгор, 5-р байрт М.Эрдэнэчулуун нар шалгарчээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

боогий:
сэтгүүлч в.бат гуай 1-р байранд орсон х.оюунчимэг харваач энэ жилийн наадмаар түрүүлж гарамгай мэргэн болсон юм шүү, битгий худлаа бичиж бай л даа, соргог баймаар сэтгүүлч хүн.
2014-08-25