Хоёрдугаар Кимийн нар жаргалаа

img

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир 69 насандаа таалал төгсжээ. Тэрбээр өнгөрсөн бямба гаригийн үүрээр хуягласан галт тэргэндээ нас нөгчсөн гэнэ. Түүний үхлийн шалтгааныг зүрх нь гэнэт хаагдсан хэмээн тодорхойлжээ. Түүний эцэг Умард Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен ч мөн зүрх нь хаагдаж нас барж байсан юм.

Өдгөө дэлхий дахинаа үзэл суртлын улмаас хамгийн хаалттай цорын ганц улс хэмээн нэрлэгдэж буй Умард Солонгосыг тэрбээр 1994 онд эцгийнхээ нас барсны дараагаас өнөөдрийг хүртэл удирдаж ирсэн юм. Гэхдээ тэрбээр ерөнхийлөгч гэдэг нэрийг хэзээ ч хэрэглэж байгаагүй юм.

Учир нь эцэг Кимийгээ тэрбээр  Солонгосын ард түмний мөнхийн Ерөнхийлөгч гэж үздэг учраас. Нөхөр нэгдүгээр Ким бол солонгосын ард түмний мөнхийн ерөнхийлөгч.

Эцэг нь түүнийг түүнийг хэрхэн бэлдэж байсан яг л тэр замаар Ким Чен Ир өөрийн халаагаа бэлдсэн ба энэ ч ёсоор Ким Чен Уныг залгамжлагчаараа нэрлэсэн гэрээслэлийг нь Умардын төв телевизээр саяхан уншсан тухай мэдээлж эхэллээ.

Ким Чен Ир нь урьдаас тооцохын аргагүй үйлдэл хийж дэлхий дахиныг шуугиулдгаараа алдартай байлаа. Барууны хэвлэлийнхэн түүнийг нүхнээсээ хамрынхаа үзүүрийг ч цухуйлгалгүй даяанч амьдралдаа үнэнч байж үе үе гайхалтай гэнэтийн үйлдлүүдээрээ бэлэг барьдаг хэмээн нэрлэдэг. Үнэхээр ч түүний амьдрал хамгийн учир битүүлэг, туйлын төвөгтэй, үл ойлгогдом таамаглалаар дүүрэн өнгөрлөө. Дарангуйлагчдын дундаас хамгийн нууцлаг нь хэмээн түүнийг Америкийн нэгэн нэртэй улстөрч хэлсэн байдаг. Одоо түүнийг агуу удирдагч-дарангуйлагч хэмээх хос нэртэй түүнийг Хойд Солонгосын ард түмэн эмгэнэн гашуудаж эцсийн замд нь үдэхэд бэлдэж эхэлсний зэрэгцээгээр тус улсад онц байдал тогтоож амжсан байна.

Нууцлаг хөшигний цаана далдлагдсан түүний амьдралын тухай мэдлэг таамаглал төдийгөөс хэтрэхгүй, таагүй мэдээ, хачирхалтай яриа цуурхал олон байвч цөмийн зэвсэг бүхий нэг улсын бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн нь шаггүй чадварлаг, гүйлгээ ухаантайг илэрхийлнэ хэмээн бичигсэд ч цөөнгүй байжээ.

БНАСАУ-ын хоёр дахь удирдагч Ким Чен Ир 1941 (зарим эх сурвалжаар 1942) оны хоёрдугаар сарын 16-нд Хойд Солонгосын Пөктусан хэмээх тосгоны ойролцоо нэгэн партизаны хуаранд солонго татаж хурц од гэрэлтсэн үед төрсөн гэж албан ёсны намтарт нь бичсэн байдаг ч ихэнх эх сурвалжид ОХУ-ын Хабаровск хотоос 70 км алсад байрлах Вятский гэдэг гацаанд төрсөн гэлццэг. Эцэг Ким Ир Сен нь хуудээ Юрий Ирсенович Ким гэдэг орос нэр хайрлажээ.

Тухайн үед Ким Ир Сен Оросын Улаан армийн 88-р бригадын командлагч байсан бөгөөд 1945 оны арваннэгдүгээр сард гэр бүлийнхнээ аван Пхеньянд ирснээр бяцхан Юрагийн эх орондоо анх хөл тавьсан анхны мөч нь тэр болсон аж.

Тэрбээр 1953 онд эхэлсэн Солонгосын дайныг дуустал Хятадад бага насаа өнгөрүүлж байгаад эргэн ирж эцгийнхээ нэрэмжит Пхеньяны их сургуульд элсэн суралцжээ. Их сургуулиа төгсмөгцөө эцгийнхээ аюулгүй байдлын албаны дарга болсон байна.

Үүнээс хойш тэрбээр Хойд Солонгосын төрийн дээд удирдлагын бүх л албыг хашсан ба шагнуулсан одон медаль нь дотоод гадаадтайгаа нийлээд 200-д дөхдөг гэнэ.

1974 онд Ким Ир Сений албан ёсны залгамжлагч гэж зарлагдсан ч 1994 онд эцгийгээ нас барсны дараа албан ёсоор төрийн тэргүүн болсон.

Тэрбээр төрийн тэргүүний хувиар өрдөө таван л удаа хилийн чанадад зорчиж байсны гурав нь Хятад руу хоёр нь Орос руу.

Харин хувийн амьдралын тухайд гэвэл тэрбээр олонхи удирдагчдын адил тогтворгүй нэгэн.

Анх эцгийнхээ заавраар Ким Юн Сук хэмээх эмэгтэйтэй гэрлэж байсан чтэр үөдээ хоёр дахь эхнэр Сонг Хи Римтэй далдуур амьдарч байсан гэдэг.

Анхны эхнэр нь түүнд Ким Сул Сонг буюу Силсон хэмээн дууддаг охин төрүүлж өгчээ.

Энэ охин нь одоо 36 настай ба өмнөд Солонгосын тагнуулын албаныхны тодорхойлсноор "Францад их сургууль төгссөн, тун сэргэлэн, бас үзэсгэлэнтэй, одоо аавынхаа удирдлаган дор томоохон албан тушаал хашдаг" хэмээсэн байдаг.

Удирдагчийн хоёр дахь эхнэрээс төрсөн хүү Ким Чен Нам нь одоо 39 настай, нэг хэсэг Японд саатуулагдаж, Хятадад казинотой холбогдож нилээн манаргаад авсан.

Барууны үзэл сурталд автсан хэмээн эцэг нь түүнд ам муутай байдаг. Харин гурав дахь эхнэр Ко Юн Хи нь түүнд хоёр хүү төрүүлж өгсний бага нь өдгөө түүний орыг залгамжилна хэмээн нэрлэгдээд байгаа Ким Чен Ун.

Түүний ах Ким Чен Чул нь аавынхаа адил бие муутай нэгэн байдаг ба лидер болох чанаргүй хэмээн эцэгтээ гологддог гэнэ.

Удирдагч өнөөг хүртэл  Ким Ок хэмээх дөрөв дэх эхнэртэйгээ амьдарч байсан бөгөөд түүний тухай олонд ил намтар гэвэл өрдөө энэ хүрээд л дуусна.

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД 2008 онд Японы Шукан Жендан сэтгүүлд Васедагийн их сургуулийн профессор Т.Шигемура хэмээгч Ким Чен Ирийг чихрийн шижин өвчний улмаас 2003 онд нас барсан ба одоо олны өмнө ил гараад байгаа удирдагч бол бүгд түүний орлон тоглогчид хэмээх мэдээлэл гаргаж дэлхий нийтээр шуугиад авсан.

Профессор их удирдагчийн өвчний түүхийг нягт судалж, түүний олны өмнө гарсан гэрэл зургуудыг нарийвчлан шинжилсний үүднээс ийм дүгнэлт гаргалаа хэмээн мэдэгдэж байсан ч Хойд Солонгосын тал эрс няцааж байлаа.

Гэсэн ч өөрийнх нь талаар муу зүйлийг хангалттай сонсож үүрэндээ бүгж суудаг Ким Чен Ир өөрийнхөө мөн биш талаар ганц ч уг унагасангүй. Тэрбээр өлсгөлөн ядууралд нэрвэгдсэн ард түмнийхээ толгой дээр дэлхийн томоохон фирмүүдийн дээд зэрэглэлийн тансаг бүтээгдэхүүнийг хэрэглэн аж төрдөг хэмээн шүүмжлүүлдэг.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийн хилийн чанадаас худалдаа хийх асуудлыг хариуцаж байсан нэгэн ажилтан Өмнөд Солонгос руу дүрвэж хэвлэлүүдэд нууцлаг удирдагчийнхаа талаар сонирхолтой олон баримт дэлгэсэн байдаг.

Түүний баталснаар БНАСАУ-ын удирдагч хувцсанд нэлээд мөнгө зарцуулдаг ба зөвхөн нэг жишээг дурдахад 1990-ээд оны эхээр Их Британийн "Sca-bal" компанийн торго, ноолууран эдлэлээс 18.000 ам.доллар зарцуулан худалдаж авсан гэнэ.

Тооцоолоод үзэхэд эдгээр давуугаар хийсэн нэг хослол 1200 ам.доллараар үнэлэгдэх аж. Мөн Ким Чен Ир Италийн "Moreschi" фирмийн 700 ам.долларын үнэтэй гутал өмсдөг болохыг ч дурдаж. ХойдСолонгосын удирдлагууд гадаадад явахдаа энд тэндхийн өндөр үнэтэй тансаг эдлэлүүдийг худалдан авч их удирдагчдаа бэлэг барьдаг ба энэ зуршил мань эрд ч ихээхэн тааламжтай санагддаг аж.

Тэр "Perrier" цэвэр ус, дээд зэрэглэлийн "Martell" коньяк уудаг гэнэ. Үүнээс өмнө Австрид Ким Чен Ирийн туслахаар олон жил ажилласан Ким Чон Рю хэмээх хүний дурдатгалын ном хэвлэгдсэн. Энэ хүн Ким Ир Сөний туслахаар ажиллаж байгаад Ким Чен Ирийн итгэлийг хүлээсэн хүн болжээ. Уг номонд бичсэнээр Ким Чен Ирийн аав нь машин цуглуулдаг байсан гэнэ. Тэрбээр сум нэвтэрдэггүй "Mercedes 600", тусгай загварын "Lincoln", "Ford", "Cadillac", "Citroen" гээд 1000-аад машинтай байсан. Ким Ир Сен нь алтан буу зэрэг маш ховор эд зүйлсийг ихэвчлэн Австриас худалдан авдаг байсан гэнэ.

Тиймээс БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир тансаг эд зүйлс сонирхдог зангаа эцгээсээ өвлөсөн ч гэж хэлж болно. Олны сайн мэдэх бас нэгэн сонирхолтой зүйл бол түүний киноны цуглуулга. Тэрбээр Холливудын од Мел Гибсоны киног үзэх туйлын дуртайгаас гадна алтан шаргал үст Холливудын од бүсгүйчүүдийн зургийг цуглуулдаг сонирхолтой хоббитой. Тэрбээр нийтдээ 20 мянга орчим видео киноны цуглуулгатай. Кино урлагт хачин жигтэй дуртай тэрбээр өөрийн гэсэн студитэй ба түүнийгээ "Солонгосын кино урлагт хувь нэмэр оруулах томоохон уран бүтээл" туурвихад ашигладаг. Тэр яг өөрийн санаснаар киног захиалж хийлгэдэг ба найруулагч продюссөрууд нь түүний үгийг зөрчих эрхгүй байжээ.

СҮҮЛЧИЙН АЙЛЧЛАЛ Тэрбээр амьдралдаа Орос, Хятад руу айлчлахаар хил давж байснаас өөр улсад очиж үзээгүй нэгэн. БНХАУ, ОХУ-д хуяглагдсан галт тэргээрээ зорчин одож гэнэтийн айлчлал хийж шуугиулдаг. Түүний амьдралын хамгийн сүүлчийн айлчлал нь Хойд хөрш ОХУ-д энэ оны дундуур зорчсон айлчлал юм. Хуяглагдсан гал тэргээрээ тэрбээр хойд хилээ давж Байгалийн тойрогт ерөнхийлөгч Медведевтэй уулзалт хийсэн юм. Магадгүй энэ айлчлал нь Ким Чен Ирийн даяанч амьдрах Чучхегийн үндэс болсон цөмийн бөмбөгийн аюулаар наймаалцах хамгийн сүүлийн хэлцэл болжээ. Орос, Хятад улс Хойд Солонгосын цөмийн аюул тэдэнд эрсдэлтэйг мэддэг хэдий ч зарим талаараа үүнийг ашиглаж улс төрийн тавцанд АНУ тэргүүтэй улсуудтай харилцах харилцаандаа бойкот болгон ашиглахыг хүсдэг. Тэгж ч чаддаг байлаа. Ямартай ч түүний айлчлалын зорилго биелсэн талаар хэвлэлд мэдээлэгдээд эхэлсэн. Өрнөдийн хэвлэлүүд түүний энэ айлчлалыг амьдралынх нь сүүлчийн томоохон айлчлал хэмээн нэрлэж байсан нь өдгөө үнэн болжээ.

ӨГЛӨӨНИЙ НАРНЫ ХААН

Ээжийнх нь багад нь нэрлэж байсанчлан өглөөний нарны хаан буюу удирдагчийн залгамжлагчаар албан ёсоор нэр нь тодорчихоод байгаа хүн бол Ким Чен Ун. Түүнийг 1983 эсвэл 1984 онд төрсөн хэмээн бичдэг ба хувийн амьдралынх нь талаар мэдээллүүд асар хаалттай байдаг.

Энэ шинж чанар нь ч түүнийг өмнөх Кимүүдтэй төстэй болгодог. Хүн төрөлхтнөөс үзэл бодлын төмөр хөшигний ард тусгаарлагдан үлдэж буй улсын ирээдүй түүнтэй бүрэн холбоотой. Ким Чен Ир эцгийнхээ байгуулсан коммунист улсыг цэрэг зэвсгийн хүчинд аргамжигдсан бүс болгон хувиргасан бол одоо Ким Чен Уны үед Хойд Солонгос хэрхэн өөрчлөгдөх тухай таамаглал дээд зэргээр өрнөж эхлэх нь тодорхой. Энэ сэдвээр одоо дэлхий даяар бичиж байгаа. Тиймээс ч нууцлаг удирцагчийн нууцлаг залгамжлагч хувь хүнийхээ хувьд хэн бэ гэдэг асуултын хариуг олох гэж олон хун хичээж байна. Швейцарьт нууц нэрээр дунд сургууль төгссөн, барууны боловсролтой, 26 эсхүл 27 настай гэхээс өөр баримт олонд ил гараагүй. Щвейцарийн нэгэн залуу дэлхий даяар мэдээлэгдээд байгаа шинэ удирдагчийн багын зургийг хараад түүнтэй хамт дунд сургуульд сурч байсан нэгэн солонгос хүү мөн байна хэмээсэн талаар анх CNN мэдээлсэн.

Тэр залуугийн баталснаар нэгэн удаа солонгос найз нь би Хойд Солонгосын нэгэн том даргын хүү болох талаар яриад баахан гэрэл зураг үзүүлсэн ба тэрхэн үедээ итгэлгүй тэгээд мартагдсан хэмээжээ. Одоо Умардын цэрэг зэвсгийн хүч Ким Чен Уны гарт орсон гэх. Өнгөрсөн жил Ёнпёнду арлын мөргөлдөөний дараа Ким Чен Уныг хил дээр ирж нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцсан тухай түүний зурагтай мэдээлэл гарч байсан нь ч үүнийг нотолно.Одоо Умард Солонгос цөмийн зэвсэгтэй болох үед Ким Чен Ун түүний товчлуурыг атгах эрхтэй хүн боллоо. Өдгөө 28 настай Ким Чен Ун ийнхүү дэлхийн хамгийн залуу удирдагч болох нь тодорхой болов. Харин өглөөний нарны хаан маань дэлхийн хамгийн залуу дарангуйлагч хэмээн нэрлэгдэх үү гэдэг асуултын хариу удахгүй ил болж эхлэх нь. Удахгүй гуравдугаар Кимийн үүр цайна.

О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

buh zuilee uursduu hiideg, hamt neg zuiliin tuluu zorij bsan buh uls nuur buruulsan ene hund ued uur yag ed yaah yostoi yum bee??? 2 solongos niillee geed asar tom uzel surtliin dain garna....yag 90 onoos hoishi mongol shig, bidend 90 onoos hoish ahij deeredsen yum bn uu?? odoo bol bid yag africiin oroos baga bagaar orj bgaa gedgiig bugd uhaarah tsag bolsjee, huniig heleltgui uursdiiguu hicheetsgee....
2011-12-20
хойд solongos iim baidald baih ni usa china japan-d ashigti bolood ingej bailgaj bgaa, hedii urgats aldsan, ediin zasag hund bgaa ch odoogiin hog unaj hog idej hog ni dund amidarch bgaa mongoloos arai l iluu baih shuu, joohon yum unshichihaad dugnelt hiimeer yum aa....
2011-12-20
Bas l tansaglaj bsan hun shivdee. Ard tumenee sain saihan amidraagui l hun bna daa.
2011-12-20
Ene jil yasan olon tom tom udirdagch nar deeshee yawj bna we. Kaddafi,Mubarak,Bashar Ali Asad,Osama Ben Laden,Kim Chen Ir aaaaaaay.........
2011-12-19
ßïîíû êîëîíè äàðëàãäàí çîâñîí óëñ ¿íäýñòíýý þì þìòàé áîëãîñîí Êèì Èð Ñåí áîë àóãàà ãýõýä áàãàäàõààð óäèðäàã÷ áàéñàí. Òèéì æèæèãõýí îðíûã á¿õ õýðýãöýýãýý ººðºº õàíàäàã óëñ áîëãîõ ãýæ ãàéõàëòàé ç¿òãýë ãàðãàñàí õ¿í. Õ¿¿ íü ò¿¿íèé àìæèëòàí äýýð äºðººëæ öºìèéí çýâñýãòýé 纺ã÷ ïóóæèíòàé óëñûã ìàíäóóëñàí. Õàðèí áèä îäîîãîî𠺺ðèéí ãýñýí ìîðèíä õºëëºäºã àÿòàéõàí òýðýã,òîíîãëîë ÷ ÷ õèéæ ÷àäàõã¿é, ýöýã ºâãºäèéíõºº ÷àääàã áàéñàí á¿õíèéã ìàðòààä õàðèéíõíààñ ãàð òîññîí õàðàõàä ãàíãàí ãóéëãà÷èä ë áîëæ äýý.¯íäýñíèé óäèðäàã÷ Öýäýíáàëààñ õîéø 20 æèëä àëò óõàæ ,ÿìàà ºñãºñíººñ ººð þó õèéâ. Õîîñîí àðä÷èëàë ãýæ ÷àë÷èæ ë ÷àäíà.Áýëãèéí ñóëðàëòàé ãàíãàí çàëóó þì óó õààøàà þì.
2011-12-19
Чехийн ерөнхийлөгч асан, энэрэнгүй үйлстэн, улс төрч хүн ямар байх ёстой, түүний үлгэр болсон Вацлав Хавел, мөн Солонгосын удирдагч, дарангуйлагч Ким Чен Ир хоёр зэрэг нас барлаа. Энэ хоёр хүн нэг нь улс төрийн нэмэх туйл, нөгөө нь хасах туйл байлаа. Хүн хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдаг. Нэг нь түүхийн шаргал хуудаснаа, ард түмэндээ, үр удамдаа алтан үсгээр бичигдэж үлдэж байхад нөгөө нь чөтгөр шулам байсан мэтээр нэрээ үлдээж байна. Үүнээс манай улс төрчид үлгэр аваасай.
2011-12-19
Мэдрэл муутай сда үхэвч ард түмэн нь зовсоор.
2011-12-19
enh taivan uurd mandan badrag ura ura ura
2011-12-19
сүүлчийн комунист улс мөхнө дөө
2011-12-19
3-р ким амьтны үр ангирын зулзага гэдэг шиг өвөөгөө өвчиж төржээ.
2011-12-19
энэ зэвүүн амьтныг дэлхийн хэмжээний хүн гээд байгаа хүмүүсээ АТААРХАХ ЗҮЙЛ ҮГҮЙ гэдэг ном олж унш.. ямар ч хачир нэмээгүй хойд солонгосын ард түмний тухай гашуун үнэнийг уншина
2011-12-19
bolj muuu teneg uvgun….. GEJ BICHSEN AMITAAN CHI ODOO HEN BE MUU MAL CHINI YU CH MEDEHGUI CHADAHGUI NUS BOGS 2 OO ARCHIJ CHADAHGUI BAIJ BAS DELHIIN HEMJEENII HUNII TUHAI OLON YUM HUTSAH YUM AA
2011-12-19
Ñîëîíãîñûí òóõàé ìýäýýëýë áîë áàéäàã ë íýã òàðõè óãààëò.Òýíä ºëñ÷ ¿õýõ ãýæ áàéãàà õ¿¿õä¿¿ä ãýýä ãàðãààä áàéãàà çóðàã ìýò íü øàë õóäëàà. Ìàíàé ìîíãîë óëñûã äàíäàà ë íóñ íü ãîîæñîí óðàíõàé äýýëòýé õ¿¿õä¿¿äèéí çóðãààð "÷èìýãëýäýã" áèç äýý.Î÷èæ ¿çýýä í¿ä ¿íýí ÷èõ õóäàë ãýäãèéã îéëãîõ áîëíî.Òýíä õàðèí áèåý ¿íýëýã÷ îëäîõã¿é ãýäãèéã îéëãîõ õýðýãòýé.
2011-12-19
Та нар бас бичихгүй улс төржөөд байна уу. Казахстанд хятадтай хамтарсан нефтийн үйлдвэрын ажилчид олон сар цалин аваагүй үүнээс улбаалаад бослого гарч Нурсултан Назарбаев их сандарч байгаа гэсэн Энэ тухай мэдээ бичээчээ. Та нар бас бичихгүй улс төржөөд байна уу
2011-12-19
Ñòàëèí Îðîñ óëñûã ìîäîí àíæèñòàé õ¿ëýýæ àâààä öºìèéí ã¿ðýí áîëãîñîí ãýæ Óèíñòîí ×åð÷èëëü ¿íýëñýí þìäàã. Ýíý Êèì îâîãò ýöýã õºâã¿¿ä Ñîëîíãîñ ¿íäýñòíèéã öºìèéí ã¿ðýí áîëãîñîí èõ à÷òàíóóä ãýæ ò¿¿õýíä ¿ëäýíý. ÀÍÓ çîõèîìîë ãàí áîëãîæ äýýð íü õ¿íñíèé õîðèã òàâüæ îëîí ñîëîíãîñ õ¿íèéã ºëñãºæ àëñíàà ãàâüÿà ãýõ ãýýä áàéäàã þì. Åñ¿ñ ãýýä äàíäàà õ¿íèéã õàéðëàõ òóõàé íîìîëæ áàéäàã íºõºð òýäíèéã ÿàãààä áóðóóøààäàãã¿é íü èõ ñîíèí.
2011-12-19
hugiin novsh yu bodoj bdg bsan bol ichih nuur bdggui l bsn bh daa .manaihan shig
2011-12-19
Óì ìàíè áàä ìý õóì. Äýëõèéí àðä÷èëñàí äàðàíãóéëàã÷ ñàäèñò àìåðèêèéí ýñðýã õóö ãýæ õýëæ ÷àääàã öººõºí ëèäåðèéí íýã áîëñîí ýíý õ¿íèé ñ¿íñ äýýä òºðëèéã îëîõ áîëòóãàé. Ò¿¿íèé õ¿¿ä àìæèëò õ¿ñüå. Ìàíàé óëñ ÿìààíû ìàõ àõèóõàí ãàðãàæ äýìæëýã ¿ç¿¿ëýõ õýðýãòýé. Õààíà õààíàà àøèãòàé.
2011-12-19
Мэдрэл муутай сда үхэвч ард түмэн нь зовсоор.
bolj muuu teneg uvgun.....ulsiinha ard irgedee ih ch zovooj ih ch daramtalsandaaa...muu uvgun tugtsug uhdeg n goy bolloo
2011-12-19
Goe delgerengui bn tee
2011-12-19
huurhii zailuul
2011-12-19
Казахстанд хятадтай хамтарсан нефтийн үйлдвэрын ажилчид олон сар цалин аваагүй үүнээс улбаалаад бослого гарч Нурсултан Назарбаев их сандарч байгаа гэсэн Энэ тухай мэдээ бичээчээ
2011-12-19
Goe delgerengui bn tee