Өнөөдөр Д.Төмөрхүлэг тэргүүтэй жүдочид хүч үзнэ
Жүдо бөхийн ДАШТ ОХУ-ын Челябинск хотноо өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр дэлхийн аварга төрж, манай жүдочид амжилттай оролцож байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн ОУХМ Г.Болдбаатар өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар Дэлхийн аварга болж, монголчуудаа баярлууллаа.
о
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн ангилалд дэлхийн цомын хошой аварга Д.Төмөрхүлэг, ОУХМ А.Батсуурь нар тив дэлхийн шилдэг жүдочидтой хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд МУГТ М. Бундмаа, ОУХМ А. Цолмон нар дэлхийн аваргын төлөө эх орноо төлөөлөн барилдана.
р
ДАШТ-нд оролцож буй баг тамирчиддаа амжилт хүсье.
о
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ