Б.Дөлгөөн аваргын төлөө барилдана

img

БНХАУ-ын Наньжин хотноо “Наньжин-2014” залуучуудын II олимпийн наадам үргэжилж байна. Энэхүү наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд хүч үзэж буй манай тамирчин Б.Дөлгөөн Венесуэлийн бөхийг ялж, аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.

р

Тэрбээр эхний тойрогтоо  Беларус Улсын тамирчин Ина Ройкийг 10:0 онооны давуугаар, хоёрдугаар тойрогт Алжир Улсын бөх Хадижа Каддурыг мөн ялсан байна.

о

“Наньжин-2014” залуучуудын олимпийн наадамд манай улсын таван тамирчин, эх орноо төлөөлөн спортын дөрвөн төрөлд өрсөлдөж байгаа билээ. Манай тамирчдаас охидын 10 метрийн урт бууны дасгалд Н.Ангирмаа VIII байр, жүдо бөхийн 52 кг-ын жинд Ц.Хулан VII байр, хүндийн өргөлтийн 63 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн М.Анхцэцэг тусгай байрт шалгарсан амжилтыг үзүүлээд байгаа юм.

о

Б.Бэхи

о

СЭТГЭГДЭЛ БИЧИХ