Манай жүдочид эхний ялалтаа авлаа
Жүдо бөхийн ДАШТ ОХУ-ын Челябинск хотноо үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаануудад манай бөхчүүд хүч үзэж байна.
о
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн ангилалд барилдсан дэлхийн цомын хошой аварга Д.Төмөрхүлэг эхний тойрогт Канадын бөх Боучард Антоинийг ялсан бол ОУХМ А.Батсуурь мөн өрсөлдөгчөө буулган авлаа.
о
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ А.Цолмон Унгарын бөх Марос Барбаратай барилдаж, торгуулиар яллаа. Мөн жинд зодоглож буй МУГТ М.Бундмаа гоц мөргөсөн бөгөөд Израйл болон Хорват улсын бөхчүүдийн аль ялсантай эхний барилдаанаа хийх юм.
е
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ