Үлэг гүрвэлийн 22 олдвор ирнэ
АНУ-ын Нью-Йорк хотоос 22 үлэг гүрвэлийн олдвор өнөөдөр Монгол Улс руу хөдөлсөн байна. Эдгээр олдворыг хүлээн авах тухай ССАЖ-ын сайдын 17/279 дугаартай тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг мөн өнөөдөр хуралджээ.
а
Энэ удаагийн хуралдаанаар 40 тн-ийн чингэлэг бүхий тэдгээр олдворуудыг эх орондоо саадгүй авч ирэх, хүлээн авах ажлын зохион байгуулалтыг хангах тухай хэлэлцсэн байна. Ажлын хэсэг олдворуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулж, энэ оны 4-р улиралд багтаан эх орондоо буцаан авч үр дүнг тайлагнах ажээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ