ДАШТ-ий 57 кг-д Э.Бэхбаяр барилдахаар болжээ
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь удаагийн тэмцээн ирэх есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Узбек Улсын нийслэл Ташкент хотын “Gymnastics Palace” спортын цогцолборт болно.
х
Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн хүч үзэх манай улсын багийн бүрэлдэхүүн тодорсон ба багийг МЧБХ-ы тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар ахлан оролцохоор болсон. Тэмцээний 61 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 65 кг-д МУГТ Г.Мандахнаран, 70 кг-д ОУХМ Б.Анхбаяр нар хүч сорино. Мөн 74 кг-ын жингийн ангилалд ОУХМ П.Өнөрбат, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер, 125 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат нар барилдана. Эрэгтэй багийн дасгалжуулагчаар МУГТ Ц.Цогтбаяр Б.Баяраа, МУГТ О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар оролцоно.
р
Харин маргаантай байсан 57 кг-ын жинд ОУХМ Б.Номинг явуулах шийдвэр гараад байсан ч Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл хуралдаж уг шийдвэрийг өөрчилсөн байна. Ингэснээр Э.Бэхбаяр ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдахаар болжээ. Б.Номингийн хувьд эрүүл мэндийн байдал, хөлний бэртэл зэргээс шалтгаалж, энэ удаагийн дэлхийн аваргыг өнжих нь дээр гэсэн дүгнэлтийг шигшээ багийн дасгалжуулагчид болон эмч нарын зүгээс гаргаад байжээ. Уг нөхцөл байдлыг Монголын чөлөөт бөхийн холбоо харгалзан үзсэн байна.
г
Чөлөөтийн эмэгтэй багийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ ахална. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн ангилалд ОУХМ Э.Нарангэрэл, 51 кг-д Э.Сумьяа, 55 кг-д ОУХМ А.Батцэцэг, 58 кг-д МУГТ Т.Мөнхтуяа, 60 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд нар хурд хүч, уран мэхээ уралдуулахаар болжээ. Түүнчлэн 63 кг-д МУГТ С.Батцэцэг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Одончимэг, 75 кг-д МУГТ О.Бурмаа нар хүч үзнэ. Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар дасгалжуулна.
х
Тэмцээнд шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа, Х.Ганболд нар оролцох юм байна. Мөн Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат, Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч М.Саранцацрал нар тамирчидтайгаа хамтдаа хилийн дээс алхана. Манай тамирчид ирэх есдүгээр сарын 1-ний өдөр Ташкентыг зорино.
р
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ