Оюуны спортын тамирчид Энэтхэгийг зорилоо

img

Монголын оюун ухааны академийн захирал, Ой тогтоолын олон улсын II зэргийн шүүгч Х.Хатанбаатар гурван тамирчныхаа хамт Энэтхэг Улсыг зорилоо.

х

Тэд энэ сарын 31-ний өдөр тус улсын Мумбай хотноо болох Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд оролцох юм.

р

Өнгөрөгч зургаадугаар сард Филлиппин улсын Манила хотноо болсон Ой тогтоолтын Олон улсын нээлттэй тэмцээнээс манай улсын оюуны спортын тамирчин Э.Энхмөнх 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль, Т.Энхжин 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл, Их Мастер С.Цогбадрах 3 алт, 1 хүрэл медалиар энгэрээ мялааж авах боломжит 30 медалийн 19-ийг нь хүртэж, багаараа дэд байрт шалгарсан амжилтыг үзүүлж байсан. Мөн манай тамирчин С.Цогбадрах “Тооны Марафон” төрөлд 1408 цифрийг цээжлэн алдаагүй нэрлэснээр насанд хүрэгчдийн ангилалын дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон билээ.

р

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ