ОУХМ Д.Сумъяа V байрт шалгарлаа
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан манай бөх Д.Сумъяа хүрэл медалийн төлөөх барилдааныг Голланд Улсын бөх Санн Верхагентэй хийж ялагдсанаар, шагналт тавдугаар байрт шалгарлаа.
х
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, Израйлийн Камила Минакава, Унгарын Каракас нарыг ялснаар шөвгийн наймд шалгараад байсан билээ. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын алт, хүрэл медальт Рафаэль Силваг ялж, мөнгөн медалийн төлөө Португалийн Телма Монтейрод цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
х
Мөн өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч үзсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, МУГТ С.Ням-Очир нар меадлийн тавцанд зогсож чадсангүй.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ