Ахмадын ДАШТ-ээс манай бөхчүүд мөнгө, хүрэл медаль хүртжээ
Серби Улсын нийслэл Белград хотноо энэ сарын 26-30-ны өдрүүдэд чөлөөт бөх, сонгомол барилдааны ахмадын ДАШТ болж байна. Ахмадын ДАШТ нь 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг, 85 кг, 97 кг, 130 кг-ын жингүүдэд A, B, C, D, E, F, G насны ангилалаар явагдаж байгаа аж.
а
Уг тэмцээнд оролцож буй манай улсын хоёр бөх В буюу 41-45 настай бөхчүүдийн ангилалд барилджээ. В ангилалын 69 кг-ын жинд ОУХМ Х.Нямдорж, 130 кг-ын жинд ОУХМ Ш.Баянмөнх нар хүч үзсэн байна. 69 кг-ын жинд барилдсан Х.Нямдорж нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт ӨАБНУ-ын бөх Андрей Патрикийг 14:4, гуравдугаар тойрогт Туркийн бөх Назиф Баруцийг 6:1 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол хангаад алтан медалийн төлөө барилдаанд ХБНГУ-ын бөх Владимир Кунцэд 6:8 онооны харьцаагаар ялагдаж, мөнгөн медалийн тавцанд зогсчээ.
х
Харин 130 кг-ын жинд хүч үзсэн Ш.Баянмөнх нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Паль Равендерийг 10:0, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Евгений Машковыг 4:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Адил Карибовт цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдаанд Унгарын бөх Кароль Ковецийг цэвэр ялжээ.
х
Ахмадын ДАШТ-нд Австри, Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Бельги, Болгар, Грек, Гүрж, Ирак, Иран, Итали, Казахстан, Латви, Молдав, Монгол, ОХУ, ӨАБНУ, Польш, Серби, Словак, Турк, Узбек, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Хорват, Энэтхэг, Эстони зэрэг улсын бөхчүүд хүч үзэж байна.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ