Челябинксийн татамид манай гурван бөх хүч үзнэ

img

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

х

Өнөөдөр манай тамирчдаас тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн ангилалд Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар дэлхийн аваргын төлөө “Трактор Арена” цэнгэлдэхийн татамид хүч үзнэ.

х

Манай тамирчин О.Ууганбаатар Ливан улсын тамирчин Элиас Насифтай эхний барилдаанаа хийх оноолт таарчээ. Харин Б.Мөнгөнчимэг ОХУ-ын тамирчин Марта Лабизинтай, Ц.Цэрэннадмид Киргизийн бөх Авдилманал Кизи Бубусайратай учраа таарсан байна.

х

Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас МУГТ, Ардын багш, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О. Балжинням тэргүүтэй Д. Баттулга, Х. Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа, Г.Дашдаваа нарын багш, дасгалжуулагчид, 18 тамирчны хамт өрсөлдөж байгаа билээ. Манай тамирчдаас 11 бөх дэвжээнд гарсан ба одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Г.Болдбаатар дэлхийн аваргын алтан медалийг зүүгээд байгаа бол эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлээд байна.

х

Тамирчиддаа амжилт хүсье.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

urgent:
my bna baljinnyam malaaa
2014-08-29
zochin:
onoodor barildah tamirchiddaa amjilt hvci
2014-08-28