“Сэтгэлийн чимээ”-г анирлахуй
Залуу уран бүтээлч Н.Цэвэлмаагийн “Сэтгэлийн чимээ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Маршал арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 28-ны өдөр 17.00 цагт дэлгэгдэх гэж байна.
ө
Уран бүтээлч Н.Цэвэлмаа нь 2010 онд “Сонгодог” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргаж, олны хүртээл болгож байжээ. “Балет”-ын урлагийг судлан, хичээллэж, уг урлагт шимтсэн түүний бүтээлийн ихэнх хэсгийг балет эзэлдэг ба тэрбээр зургаараа дамжуулан гэгээлэг, уян зөөлөн, гоо сайхан зүйлийг илэрхийлэхийг зорьдог аж.
ө
“Сэтгэлийн чимээ” үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 9-ны өдрийг хүртэл дэлгээтэй байж, уран зураг шимтэн сонирхогч хэн бүхний мэлмийг баясгах нь ээ.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ