Монгол Улс «Онлайн Эрх чөлөө» эвсэлд нэгдэж орлоо

img

Нидерландын Гааг хотноо болсон Freedom Online олон улсын хуралд Элчин сайд А.Баттөр Гадаад харилцааны сайд Г. Занданшатарыг төлөөлөн оролцжээ. Хуралд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон, хүний эрхийн асуудал хариуцсан орлогчийнхоо хамт, Недерланд, Швед, Эстоны Гадаад хэргийн сайд нар, Европын Холбооны Хүний эрхийн комиссар, Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч нар оролцов. Бусад улс өөрсдийн Элчин сайд нараа илгээжээ. Монгол Улс хурлаас гаргасан мэдэгдлийг дэмжиж, «Онлайн Эрх чөлөө» эвсэлд нэгдэж орлоо. Тус эвслийг үүсгэн байгуулагчаар Австри, Англи, АНУ, Гана, Ирланд, Канад, Кени, Мальдив, Мексик, Монгол, Недерланд, Франц, Чех, Швед, Эстони  гэсэн 15 орон ороод байна.   Эвслийн гишүүн орнууд дараагийн хурлаа Кенийн нийслэл Найроби хотноо хийх бөгөөд уг арга хэмжээг санаачлагч Нидерланд улс ойрын хэдэн жилд онлайн эрх чөлөөг хангах үйл ажиллагаанд 6 сая евро зарцуулахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ