Т.Батчимэг амжилттай өрсөлдөж байна

img

Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотноо дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран при тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд манай улсын шатарчин их мастер Т.Батчимэг өрсөлдөж байгаа билээ. Тэрбээр тэмцээний дөрөв дэх өрөгт Катарын шатарчин Жү Ченьтэй тоглож хожсон байна.

h

Манай шатарчин эхний өрөгт Энэтхэгийн Хомпи Конеруг хожсон бол хоёр дахь өрөгт ОХУ-ын Татьяна Косинцеватай, гурав дахь өрөгт Украины шатарчин Ана Ушенинатай тоглож, тэнцээ хийсэн билээ. Өнөөдөр тэмцээний амралтын өдөр ба их мастер Т.Батчимэг маргааш тэмцээний тавдугаар өрөгт БНХАУ-ын шатарчин Жу Вен-Жунтай оюуны цэц сорино.

g

Энэ удаагийн эмэгтэйчүүдийн гран при тэмцээнд дэлхийн аварга, БНХАУ-ын их мастер Хоу Ифань, Жу ВенЖун, Зао Шүе, Энэтхэгийн Хомпи Конеру, Харика Дронавалли, ОХУ-ын Татьяна Косинцева, Украины Анна Ушенина, Армены Даниелиан Элина, Катарын Жү Чень, Румыны Алиан Л'Ами, Монголын Түвшинтөгсийн Батчимэг, Узбекистаны Нафиса Муминова нарын шилдэг 12 шатарчин өрсөлдөж байгаа юм.

g

Тэмцээн ирэх есдүгээр сарын 6-нд өндөрлөнө.

g

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ